Энэ оны эхээр АНУ-ын дээгүүр нисэж байгаад баригдсан Хятадын агаарын бөмбөлөг нь хэдэн өдрийн турш цэргийн баазуудын дээгүүр нисэж, тагнуулын мэдээлэл цуглуулж, Бээжин рүү дамжуулдаг байсныг тогтоосон байна.

“NBC News”-ийн нэг албан тушаалтнаас иш татан мэдээлснээр уг бөмбөлөг нь зураг авахаасаа илүү цахим дохио цуглуулдаг байжээ.

Цагаан ордон уг мэдээллийг хараахан батлаагүй байна.

Даваа гарагт Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Холбооны мөрдөх товчоо агаарын бөмбөлгийн үлдэгдлийг шалгаж байгааг хэлээд, дүгнэлт гараагүй байгааг мэдэгдэв.

Хэвлэлийн төлөөлөгч Сабрина Сингх бөмбөлөг ямар цэргийн байгууламжууд дээгүүр ниссэнийг хэлэхээс татгалзсан байна. Гэхдээ бөмбөлгийг чиглүүлж, удирдах боломжтой байсныг баталжээ.

АНУ-ын албаны хүмүүс агаарын бөмбөлгийг хоёрдугаар сарын эхээр Америкийн агаарын орон зайд дахин нэвтрэхээс өмнө Аляска, Канадын дээр нисэж байхад нь илрүүлсэн гэж мэдэгдээд байгаа.

Ойролцоогоор 60 метр өндөртэй уг бөмбөлгийг хэдэн өдөр ажиглаж, янз бүрээр таамаг дэвшүүлсний эцэст хоёрдугаар сарын 4-ний өдөр Өмнөд Каролинагийн эргийн ойролцоо АНУ-ын сөнөөгч онгоц буудаж унагасан юм.

Хожим нь Америкийн албаныхан бөмбөлгийн үлдэгдлийг уснаас гаргаж авсан. Тухайн үед Хятадын талаас үүнийг иргэний цаг агаарын бөмбөлөг болохыг мэдэгдээд, АНУ-ыг хэт сүржигнэж байна гэж буруутгаж байв.

Энэ үйл явдал дипломат маргаан үүсгэж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкэд Хятадад хийх айлчлалаа цуцлахад хүрсэн юм.

Бөмбөлгийг буудаж унагаснаас хойш хэдэн долоо хоногийн дараа АНУ-ын сөнөөгч онгоцнууд Хятадын өөр хэд хэдэн бөмбөлгийг буудаж унагасан. АНУ-ын Батлан хамгаалах яам мөн Хятадыг дэлхийн өнцөг булан бүрт агаарын бөмбөлөг хөөргөдөг болохыг мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

#Агаарын бөмбөлөг, #АНУ, #ХЯтад,