Хятад улс “ноцтой сөргөлдөөнд” хүргэж болзошгүй гэж анхааруулсан ч АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин МакКарти энэ долоо хоногт Калифорнид Тайваний Ерөнхийлөгч Цай Инвэнтэй уулзахаа мэдэгдэв.

Цай нь Төв Америк дахь Тайваний холбоотнуудаар хийсэн айлчлалынхаа дараа лхагва гарагт АНУ-д саатах юм.

Өнгөрсөн жил АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Тайваньд айлчлах үед Хятад улс үүнийг өдөөн хатгалга гэж үзээд, арлын эргэн тойронд томоохон цэргийн сургуулилалт хийж байв.

Маккарти Лос Анжелес хотын гадна орших Рональд Рейганы Ерөнхийлөгчийн номын санд болох хоёр намын уулзалтын үеэр Тайваний удирдагчтай уулзахаар төлөвлөжээ.

Энэ удаад мөн Цайг АНУ-ын төрийн гурав дахь өндөр албан тушаалтантай ямар нэг уулзалт хийвэл энэ нь “ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй” гэж Бээжин өнгөрсөн долоо хоногт анхааруулсан.

Түүнчлэн даваа гарагт Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч АНУ, Тайваний засгийн газар хооронд ямар нэгэн хэлбэрээр албан ёсны харилцаа, холбоо тогтоохыг Бээжин “хатуу” эсэргүүцэж байгааг дахин мэдэгдсэн байна.

АНУ нь Бээжинтэй бүрэн дипломат харилцаатай боловч Тайваний хамгийн чухал холбоотон, зэвсэг нийлүүлэгч юм.

Цайг 2016 онд сонгогдсоноос хойш Бээжин Тайваний эсрэг цэрэг, эдийн засаг, дипломат дарамт шахалтаа улам эрчимжүүлж, Латин Америк дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн.

Тайвань улс нь тус бүс нутагт 13 дипломат холбоотонтой бөгөөд одоо үргэлжилж буй айлчлалынхаа хүрээнд Цай Гватемал, Белиз улсад зочилж, хоёр улсын удирдагчидтай уулзаж, дипломат харилцаагаа дахин баталгаажуулжээ.

Эх сурвалж: BBC

#Тайвань, #ХЯтад, #Кевин МакКарти, #Цай Инвэн,