Украины зүүн хэсэгт олон сар үргэлжилсэн тулааны дараа Киевийн цэргийн командлагчид удахгүй сөрөг довтолгоо эхлүүлэх гэж байгаагаа мэдэгдсэн.
Харин Вашингтон Киевийг хаврын сөрөг довтолгоонд бэлтгэхэд нь туслахын тулд нэмэлт зэвсэг нийлүүлэхээ амлажээ.
Мягмар гарагт АНУ Ерөнхийлөгч Жо Байден Володимир Зеленьскийн засгийн газарт агаарын хяналтын гурван радар, танк эсэргүүцэгч пуужин, түлшний машин зэрэг 2.6 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарласан байна.
Зеленьский видео холбоосоор дамжуулан АНУ-ын Үндэсний засаг дарга нарын холбоонд хандан “Бидний хамтын ажиллагаа нь таны аюулгүй байдал, манай болон танай эдийн засаг, манай хоёр улсад ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг олгох болно” гэж мэдэгдэв.
Мөн тэрээр “Хамгийн гол нь цаг хугацаа алдахгүй, бидэнд байгаа боломжийг алдахгүй байх явдал юм” гээд тусламжаа яаравчлахыг уриалсан байна.
Үүний хариуд Вашингтон дахь Оросын Элчин сайдын яам АНУ-ыг мөргөлдөөнийг аль болох удаан хугацаанд сунгахыг хүсэж байна гэж буруутгасан болохыг Оросын мэдээллийн “Тасс” агентлаг мэдээлэв.
“Киевт зэвсэг нийлүүлэх шийдвэр нь Украины хямралыг хурцатгаж, амь үрэгдэгсдийн тоог нэмэгдүүлэх алхам юм” гэж Элчин сайдын яамны мэдэгдэлд дурдсан байна.
Орос хөрш рүүгээ халдан довтолсноос хойш АНУ Украинд 35.2 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлжээ.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #УКраин, #цэргийн тусламж,