Ливанаас Израилийн хойд хэсэгт пуужингаар халдсаны дараа Израил баасан гарагийн шөнө Ливан, Газын зурваст хариу цохилт өгчээ.
Ливан 34 пуужин харваснаас 25-ыг нь Израилийн агаарын довтолгооноос хамгаалах систем таслан зогсоосон бөгөөд Израилийн албаныхан уг халдлагад Хамас бүлэглэлийг буруутай гэж үзсэн. Энэ нь мөн 2006 онд Израил улс Хезболла хөдөлгөөнтэй тулалдаж байснаас хойших хамгийн том халдлагад тооцогдож байна.
Пүрэв гарагт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху засгийн газрын Аюулгүй байдлын хуралдааны дараа “Израил улс өнөө орой эсвэл дараа нь дайснуудадаа яг адилхан хариу цохилт өгөх болно” гэж анхааруулсан юм.
Баасан гарагийн шөнө нь Израил Газын зурвасын өөр өөр хэсгүүдэд Хамас бүлэглэлийн хонгил, зэвсэг үйлдвэрлэдэг газруудад цохилт өгч, улмаар хүчтэй дэлбэрэлтүүд болсон байна.
Дараа нь мөн Ливаны өмнөд хэсэгт орших Хамас бүлэглэлийн бай руу цохилт өгсөн бөгөөд Рашидиегийн дүрвэгсдийн хуарангийн орчмын оршин суугчид гурван ч хүчтэй дэлбэрэлт болсон тухай мэдээлсэн байна.
Израилийн тийрэлтэт онгоцнууд Газын зурваст цохилт өгсний дараа нөгөө талаас хариу пуужин харваж, хил залгаа оршдог Израилийн хотуудад агаарын цохилтоос сэрэмжлүүлэх дуут дохио дугарсан ч ноцтой хохирол учраагүй байна.
Хэдийгээр Израил Хамас бүлэглэлийг халдлагад буруутгаж байгаа ч Израилийн гол дайсан болох Иранд тусалдаг Хезболла бүлэглэл зөвшөөрөл өгсөн байх магадлалтай гэж Израилийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд үзэж байна.
Саяхан ариун Рамаданы үеэр Израилийн цагдаа нар Иерусалим дахь Аль-Акса сүмд нэгжлэг хийсэн нь үймээн самуун дэгдэхэд хүргэсэн бөгөөд пүрэв гарагт хил дамнасан цохилтын өмнө Хезболлагийн ахлах албан тушаалтан Хашем Сафиеддин Аль-Аксад халдсан учраас “бүс нутаг даяар гал дүрэлзэнэ” гэж анхааруулсан байна.
Иерусалимын Хуучин хотын Аль-Акса цогцолбор нь Исламын гурав дахь ариун газар бөгөөд Рамадан сарын үеэр энд олон зуун мянган хүн ирж залбирдаг. Библид гардаг хоёр еврей сүмийн нэг болох Ариун сүм гэж нэрлэгддэг энэ газар нь мөн иудаизмын хамгийн ариун газарт тооцогддог бөгөөд мусульман бус хүмүүсийг тэнд залбирал үйлдэхийг хориглодог байна.
Эх сурвалж: Reuters

#Газын зурвас, #Израил, #Ливан, #Хамас,