ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд шинээр томилогдсон АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малоег танилцуулсан юм.

Энэ үеэр талууд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг АНУ-д гамшгаас хамгаалах чиглэлээр сургалт дадлагад хамруулах, хими, биологи, цацраг, цөмийн болон тэсэрч дэлбэрэх бодисын аюулаас хамгаалах чиглэлд туршлага солилцох бусад чиглэлээр хамтарсан дадлага сургууль зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.

Онцгой байдлын ерөнхий газар нь 1992 оноос АНУ-ын Ойн алба, Аляскийн үндэсний гвард, Номхон далайн арми, Энэтхэг, Номхон далайн хуурай замын цэргийн командлал, Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг байгууллагуудтай менежемент, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байна.

#обег, #Элчин сайд ноён Ричард Буанган,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557