Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи НҮБ-ын Цөмийн хяналтын байгууллага болох Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захиралтай уулзлаа. Энэ уулзалт нь АНУ болон Ираны хооронд удахгүй эхлэх цөмийн асуудлаарх хэлэлцээний өмнө болж буйгаараа онцлог юм.
Вашингтон болон Тегераны хоорондын цөмийн маргааныг намжаах зорилготой хэлэлцээ эхлэх гэж байгаа ч талууд зарим асуудлаар эсрэг байр суурьтай хэвээр байна. Үүний зэрэгцээ АНУ цэргийн арга хэмжээ авах боломжийг үгүйсгэхгүй байгаагаа ил тод илэрхийлж байна.
АНУ өнгөрсөн зургадугаар сард Израилтай хамтран Иранд агаарын цохилт өгсний дараа бүс нутаг дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлж, Ойрхи Дорнод руу нисэх онгоц тээгч хоёр дахь хөлгийг илгээжээ. Үүнээс гадна АНУ-ын цэргийн хөлөг онгоц, нисэх хүчин байршсан хэвээр байна.
Үүний зэрэгцээ Иран даваа гарагт Ормузын хоолойд цэргийн сургуулилалт эхлүүлсэн явдал байв. Энэ хоолой нь Персийн булангийн орнуудын газрын тос экспортлох стратегийн чухал усан зам юм.
Ямартаа ч АНУ, Иран хоёр энэ сард хэлэлцээгээ сэргээж, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон арван жилийн маргааныг шийдвэрлэхийг зорьж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#иран,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557