Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Пхеньян хотод  10 мянган айлын шинэ орон сууцны цогцолборыг албан ёсоор ашиглалтад оруулсан тухай KCNA мэдээлэв. 

Сүүлийн хэдэн сарын турш Ким Жон Ун барилга, бүтээн байгуулалтын талбайд очиж, дэд бүтэц, орон сууцны төслүүдийн явцыг онцлон сурталчилж байгаа нь энэ сарын сүүлээр болох Хөдөлмөрийн намын IX их хуралтай шууд холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Тус их хурал нь таван жилд нэг удаа болдог, улс төрийн хамгийн том үйл явдал бөгөөд өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж, шинэ бодлого, зорилтуудыг тодорхойлдог юм.

KCNA-гийн мэдээлснээр, Ким Жон Ун Пхеньяны Хвасон дүүрэгт баригдсан 10 мянган айлын орон сууцны дөрөвдүгээр үе шатыг дуусгасныг баталгаажуулах ёслолд оролцсон байна. Ингэснээр таван жилийн өмнөх их хурлаар нийслэл орчимд 50 мянган айлын орон сууц барина гэсэн зорилтыг  бүрэн биелүүлснийг онцолж буй.

Үүний зэрэгцээ удахгүй болох их хуралд оролцох төлөөлөгчид, зочид Пхеньян хотод ирж эхэлсэн байна. 2016, 2021 онд төлөөлөгчид нийслэлд ирснээс хойш 3–4 хоногийн дараа их хурал албан ёсоор эхэлж байсан гэж Сөүл дэх “Korea Institute for National Unification”-ын судлаач Хон Мин онцолжээ.

Эх сурвалж: Reuters 

#пхеньян,