Төрөлтийн үзүүлэлтээрээ дэлхийд доогуур орж буй Өмнөд Солонгост хүн ам зүй, эдийн засгийн сүйрэл нүүрлээд байна. 2022 онд Өмнөд Солонгосын нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж тоо 0.78 болтлоо буурсан бол энэ үзүүлэлт өмнөх жил нь 0.81 байжээ.
Харин хөгжингүй орнуудын хувьд төрөлтийн үзүүлэлт 2.1 орчим байх нь хүн амын өсөлтийг тогтвортой байлгахад хангалттай гэж үздэг.
Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Өмнөд Солонгосын төв болон орон нутгийн засаг захиргаад шинээр хүүхэд төрүүлсэн хүн бүрт мөнгөн тэтгэмж олгох, мөн бусад төрлийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Өмнөд Солонгос улс 2022 оноос хойш шинээр хүүхэд төрүүлсэн эх бүрт 2 сая вон буюу 1,510 ам.доллар бэлнээр өгч эхэлжээ. Энэ нь нийгмийн халамжийн тогтолцоо сайн хөгжсөн Европын орнуудтай харьцуулахад өндөр дүн юм.
Түүнчлэн хүүхдийг нэг нас хүртэл нь сар бүр 700,000 вон (528 ам.доллар), хоёр хүртэлх насны хүүхдэд сар бүр 350,000 вон (264 ам.доллар) өгдөг бол 2024 оноос тус бүр нэг сая вон (755 ам.доллар) болон 500,000 вон (377 ам.доллар) болж нэмэгдэнэ.
Түүнчлэн бага сургуульд орох хүртэл нь сар бүр 200,000 вон (151 ам.доллар) олгож, бага орлоготой өрхүүд болон өрх толгойлсон эцэг эхчүүдэд нэмэлт төлбөр олгож байна.
Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн эмчилгээний зардал, үргүйдлийн эмчилгээ, хүүхэд асрах үйлчилгээ, тэр ч байтугай болзох зардал хүртэл олгодог байна.
Орон нутгууд мөн тусдаа төрөлтийг дэмжих арга хэмжээ хэрэгжүүлдэг. Тухайлбал, тус улсын хоёр дахь том хот болох Пусаны нэгэн дүүрэгт гурав ба түүнээс дээш удаа хүүхэд төрүүлсэн хүнд 500,000 вон (377 ам.доллар) олгодог байснаа 10 сая вон (7,552 ам.доллар) болгож нэмэгдүүлсэн байна. Харин баруун өмнөд Жеолла мужийн хөдөө тосгонд долоо хүртэлх насны хүүхэд бүрт сар бүр 600,000 вон (453 ам.доллар) буюу нийт 50,4 сая вон (38,000 амдоллар)-тай тэнцэх тэтгэмж олгодог байна.
Гэхдээ бэлэн мөнгө амлах нь Өмнөд Солонгосын хүн ам зүйн хүндрэлийг ямар нэгэн байдлаар хөнгөвчлөх эсэх нь тодорхойгүй байна.
Төрийн бодлого зохицуулалтын газраас өнгөрсөн онд хийсэн судалгаагаар 19-34 насны залуучуудын 36.7 хувь нь хүүхэдтэй болохыг хүсдэггүй гэж хариулжээ.
Тус улсын хот, аймгуудын дунд төрөлт хамгийн бага байдаг Сөүл хотод явуулсан судалгаагаар 10 залуу насанд хүрэгч тутмын зургаа нь ижил төстэй хариулт өгсөн байна.
Их сургуулийн профессор Сон Да Ёон засгийн газар дан ганц санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс илүүтэй эцэг эхчүүдэд ажил, амьдрал хоёроо тэнцвэртэй авч явах боломжтой орчинг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж үзэж байна.
Эх сурвалж: Al Jazeera

#Өмнөд Солонгос, #Төрөлт, #хүн ам зүй,