Хятадад шувууны томуугийн “H3N8” халдвараар нэг эмэгтэй нас барсан тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Энэ нь шувууны томуугийн улмаас хүний амь нас хохирсон анхны тохиолдол гэв.

“H3N8”-ийг 2002 онд Хойд Америкийн усны шувуудаас анх илрүүлж байсан бөгөөд морь, нохой, далайн хав зэрэг амьтанд халдварладаг байна.

Энэ нь шувууны томуугийн хамгийн түгээмэл тохиолддог хувилбаруудын нэг боловч өнгөрсөн оны дөрөв болон тавдугаар сард Хятадад хоёр тохиолдол бүртгэгдэхээс өмнө хүнд халдварлаж байгаагүй аж.

Халдвараар нас барсан эмэгтэй 56 настай, зүүн өмнөд Хятадын Гуандун мужийн иргэн байжээ.

ДЭМБ-ын мэдээлснээр хоёрдугаар сарын 22-нд эмэгтэйн бие муудаж, гуравдугаар сарын 3-нд уушгины хатгалгаа нь хүндэрснээр эмнэлэгт хүргэгдэж, гуравдугаар сарын 16-нд нас барсан байна.

НҮБ-ын эрүүл мэндийн агентлагийн мягмар гарагт хийсэн мэдэгдэлд дурдсанаар эмэгтэйн ойрын хүмүүсээс халдвар, өвчний шинж тэмдэг илрээгүй байна.

Өвчтөн халдвар авахаасаа өмнө шувууны захтай ойрхон амьдардаг байсан бөгөөд түүнийг захаас халдвар авсан байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.

Мэргэжилтнүүд вирусийг хүнээс хүнд тархах чадвар бага буюу олон нийтийн дунд тархах бага эрсдэлтэй гэж тодорхойлсон байна.

Гэсэн хэдий ч томуугийн вирус байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тул дэлхийн хэмжээнд тандалт хийх нь чухал болохыг ДЭМБ онцолжээ.

Шувууны ханиад нь ихэвчлэн халдвартай шувуу, түүгээр бохирдсон орчноос хүнд халдварладаг.

Мал амьтны томуугийн халдвар нь коньюнктивит эсвэл томуу төст шинж тэмдгүүдээс эхлээд амьсгалын замын цочмог өвчин, цаашлаад үхэлд хүргэх эрсдэлтэй.

Ховор тохиолдолд ходоод гэдэс болон мэдрэлд нөлөөлдөг байна.

Эх сурвалж: The Guardian

#ХЯтад, #H3N8, #шувууны томуу,