Баасангаас бямба гарагт шилжих шөнө Москвагаас зүүн тийш 250 километрийн зайд орших Мелехово дахь чанга дэглэмтэй “ИК-6” хорих ангид хоригдож буй Оросын сөрөг хүчний хамгийн нэр хүндтэй улстөрч Алексей Навальныйд түргэн тусламж дуудсан байна.

Навальныйн ходоод хүчтэй өвддөг болсон ба үүнийг удаан үйлчилдэг хорны нөлөө байж магадгүй гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш пүрэв гарагт мэдэгдэв.

Түүний хэлснээр Навальныйн ходоод хүчтэй өвдөж, улмаар өвдөлтийг нь улам хүндрүүлж байгаа учраас шоронгийн хоол идэж чадахгүйд хүрсэн байна. Гэвч нь даваа гарагаас эхлэн өөр хоол худалдаж авахыг нь хоригложээ.

Ярмыш “Тэр юу ч идэхгүй байгаа, түүнд гаднаас илгээмжээр хоол авах, шоронгийн дэлгүүрээс хоол худалдаж авахыг хориглосон бөгөөд шоронгоос түүнд өгдөг хоол ходоодны өвдөлтийг нь улам бүр дордуулж байна” гэж “Reuters”-т ярьсан байна.

Тэрээр цааш нь “Түүний биеийн байдал сайнгүй байгаа. Түүнийг хордуулж байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ өмнөх шигээ асар их тунгаар биш, бага хэмжээгээр. Энэ нь түүнийг шууд үхэлд хүргэхгүй ч тэр өвчиндөө зовж, эрүүл мэнд нь хохирч байна” гэж хэлжээ.

Ярмышийн хэлснээр үүнийг батлах баттай нотолгоо байхгүй ч урьд өмнө Навальныйн ходоод хэзээ ч ингэж өвдөж байгаагүй байна. Түүнд зохих ёсоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байгаа ба түүнтэй холбогдож чадахгүй байгаагаа мөн хэлжээ.

Кремлиэс Навальныйг удаанаар хордуулж байж магадгүй гэсэн мэдэгдлийн талаар асуухад түүний эрүүл мэндийн байдлын талаар мэдэхгүй бөгөөд энэ нь хорих газрын асуудал гэж хариулсан байна.

Өмнө нь хорих газрын удирдлага ажилтнууд нь Навальныйтай зүй бус харьцсан гэх мэдээллийг няцааж, шаардлагатай үед түүнд эмнэлгийн тусламж үзүүлдэг гэж мэдэгдэж байжээ.

Залилан, шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр 11.5 жилийн ял эдэлж байгаа Навальный мягмар гарагт “Twitter” хуудсаараа дамжуулан түүнийг ганцаарчилсан хорих ангид шилжүүлж, тэвчихийн аргагүй нөхцөл байдалд хорьж байгааг мэдэгдсэн юм.

Түүний хэвлэлийн төлөөлөгч Ярмыш “Reuters”-т өгсөн ярилцлагадаа “Тэр бүрэн тусгаарлагдсан бөгөөд түүнд юу тохиолдож байгааг бид мэдэхгүй. Би үнэхээр айж байна” гэж ярьсан байна.

Мөн тэрээр “Путинд хийхгүй зүйл гэж үгүй. Навальный бол ямар ч гэм зэмгүй хүн бөгөөд зөвхөн Путиний хувийн үзэн ядалтын улмаас шоронд хоригдож байгаа нэгэн” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

#Алексей Навальный, #ОРос,