Хойд Солонгос хатуу түлшээр ажилладаг “Hwason-18” нэртэй тив алгасагч баллистик пуужин туршсанаа баасан гарагт мэдэгдлээ.
Тус улсын хамгийн том баллистик пуужингийн ихэнх нь шингэн түлш хэрэглэдэг тул хөөргөхөөсөө өмнө түлшээр цэнэглэх шаардлагатай байдаг нь цаг хугацаа их шаарддаг бөгөөд аюултай процесс юм.
Мөн хатуу түлшээр ажилладаг пуужингуудыг илрүүлэх, таслан зогсооход хэцүү байдаг.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь Умардын тал дунд тусгалтай болон тив хоорондын баллистик пуужинд хатуу түлш ашигласан анхны тохиолдол байна.
Хойд Солонгос нь өнгөрсөн арванхоёрдугаар сард өндөр хүчин чадалтай хатуу түлшит хөдөлгүүрээ туршсаны дараа хоёрдугаар сард болсон цэргийн парадын үеэр хатуу түлшит тив алгасагч баллистик пуужингаа анх удаа олон нийтэд дэлгэж байв.
Пүрэв гарагт Пхеньяны орчмоос харвасан пуужин нь 1,000 километр замыг туулсан байна. Энэхүү туршилт нь хөрш орнуудад ямар ч аюул заналхийлээгүй гэж Хойд Солонгос мэдэгдэлдээ дурджээ.
Өмнөд Солонгосын армийн албан тушаалтны хэлснээр пуужин бараг 6,000 километрийн өндөрт хүрсэн байна.
Энэхүү туршилт нь өрсөлдөгчөө “хэт айдас, түгшүүртэй байдалд автуулна” гэж туршилтыг удирдсан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун анхааруулжээ. Тэрээр туршилтад эхнэр, охиныхоо хамтаар ирсэн байна.
“Шинэ төрлийн ‘Hwasong-18’ тив алгасагч баллистик пуужинг хөгжүүлснээр БНАСАУ-ын стратегийн саатуулах бүрэлдэхүүн хэсгүүд өргөн хүрээнд шинэчлэгдэж, цөмийн эсрэг довтолгооныхоо үр нөлөө эрс нэмэгдэж, довтолгооны цэргийн стратегийн бодит байдлыг өөрчлөгдөх болно” гэж Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters

#тив алгасагч баллистик пуужин, #Хойд солонгос, #Hwason-18,