Илон Маскийн “SpaceX” компани хүчирхэг “Starship” пуужингаа өнөөдөр анх удаа сансарт хөөргөх гэж байна.
Пуужин бараг 120 метрийн өндөр бөгөөд дэлхийн хамгийн хүчтэй пуужингаас бараг хоёр дахин илүү хүчтэй байхаар бүтээгджээ.
Туршилтын нислэгт хүн оролцохгүй бөгөөд пуужин орон нутгийн цагаар даваа гарагийн 08:00 цагт (Монголын цагаар 21:00 цагт) Техас мужийн Бока Чикага дахь станцаас хөөрнө.
Маск пуужингийн анхны туршилтаас их зүйл хүлээхгүй байхыг анхааруулсан байна. Түүний хэлснээр анхны оролдлогод ямар нэг зүйл бүтэлгүйтэх нь ердийн зүйл юм.
“Энэ бол маш нарийн төвөгтэй, аварга том пуужингийн анхны хөөргөлт учраас хөөрөхгүй ч байж магадгүй. Бид маш болгоомжтой хандах болно, хэрвээ санаа зовоосон зүйл гарвал туршилтаа хойшлуулахад бэлэн байна” гэж тэрээр “Twitter Spaces” арга хэмжээний үеэр хэлсэн байна.
Маск цааш нь “Хэрэв пуужин хөөрөөд, хөөргөх талбайг устгачихгүй л бол би үүнийг ялалт гэж үзэх болно” гэж хэлжээ.
“Starship” нь дахин ашиглагдах зориулалттай бөгөөд Маск уг хөлгийн тусламжтайгаар сансрын аяллын бизнест хувьсгал хийнэ гэж найдаж байгаа юм.
Пуужингийн дээд хэсгийг өмнө нь богино зайд туршиж байсан боловч анх удаагаа “Super Heavy” хурдасгуурын хамт хөөрөх гэж байгаа аж.
Хэрэв туршилт амжилттай болбол хөөрснөөс хойш хоёр минут 49 секундийн дараа “Starship”-ийн хоёр хэсэг салж, доод хэсэг нь Мексикийн булангийн усанд унана. Харин дээд хэсэг нь өөрийн хөдөлгүүрээр зургаан минут 23 секундийн турш урагшилж, газрын гадаргаас 100 гаруй километрийн зайд сансарт аялна.
Хөөрснөөсөө хойш 90 орчим минутын дараа “Starship” Хавайн арлуудын хойд хэсгээр дэлхийн агаар мандалд нэвтэрч, далайн усанд унах ёстой.
Эх сурвалж: BBC

#SpaceX, #starship, #илон маск,