АНУ өөрийн иргэдээ Суданаас яаралтай нүүлгэн шилжүүлэхийн тулд Жибути дахь цэргийн бааз руугаа олон тооны нэмэлт цэрэг илгээхээр бэлтгэж байна.

Суданы эрх баригч зөвлөлийг тэргүүлдэг байсан хоёр генералын удирддаг хүчнийхэн өнгөрсөн амралтын өдөр эрх мэдлийн төлөөх ширүүн тэмцэл эхлүүлж, өнөөг хүртэл 400 орчим хүний аминд хүрээд байна.

Пентагон “Бид аюулгүй байдлын болзошгүй нөхцөл байдлыг харгалзан АНУ-ын элчин сайдын яамны ажилтнуудыг хамгаалах, Суданаас гаргахад туслах зорилгоор нэмэлт хүчийг бүс нутагт байршуулж байна” гэж пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

Нэг сая орчим хүн амтай Жибути улс нь Африк болон Ойрх Дорнод дахь АНУ-ын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. АНУ 2014 онд тус улс дахь цэргийн баазыг 10 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд үүнийхээ төлөө жил бүр 63 сая доллар төлдөг байна.

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн хэлснээр Ерөнхийлөгч Жо Байден цэргийн хүчнийг бэлэн байлгахыг тушаасан ба үйл явдлыг анхааралтай ажиглаж байгаа гэв.

Бүс нутаг дахь америкчуудыг онилж буй шинж тэмдэг хараахан байхгүй байгаа ч Суданд аюултай нөхцөл байдал үүссэн гэдгийг Кирби тэмдэглэжээ.

АНУ-ын Төрийн департамент өмнө нь Суданд байгаа өөрийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байв. Вашингтон одоогоор тус улсад амьдарч байгаа болон зорчиж буй АНУ-ын иргэдийн тоог мэдээлээгүй байна.

Хартум дахь АНУ-ын Элчин сайдын яам мөн пүрэв гарагт мэдэгдэл гаргаж, үүсээд буй нөхцөл байдал болон нисэх онгоцны буудал хаагдсан зэргийг харгалзан АНУ-ын засгийн газрын зохицуулалттайгаар америк иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд аюултай хэвээр байгааг мэдэгджээ.

Суданы арми болон хагас цэрэгжсэн Шуурхай туслах хүчний (RSF) хоорондох ширүүн тулааны улмаас олон мянган энгийн иргэд нийслэл Хартум болон Дарфураас Чад руу дүрвэж байна.

НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр Чадын хилээр нэвтэрсэн хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд байжээ.

Эх сурвалж: Al Jazeera

#АНУ, #Судан, #зэвсэгт мөргөлдөөн, #Жибути,