Балтын тэнгис дээгүүр олон улсын агаарын орон зайд дамжуулагч дохиогүй нисэж байсан Оросын цэргийн гурван нисэх онгоцыг илрүүлсэн тухай Германы Агаарын цэргийн хүчин лхагва гарагт мэдэгдэв.

Герман, Их Британи улс онгоцнуудыг таних зорилгоор “Eurofighter” онгоцнуудаа нисгэсэн байна.

Германы Агаарын цэргийн хүчний “Twitter” хуудсандаа мэдээлснээр хоёр “Сухой Су-27” сөнөөгч онгоц, нэг “Илюшин Ил-20” онгоц байжээ.

Оросын цэргийн нисэх онгоцнууд эх газрын Оросоос Калининград руу болон буцах чиглэлд тогтмол нислэг үйлддэг бөгөөд бүс нутагт ийм тохиолдол ердийн үзэгдэл болсон байна.

Герман улс энэ сарын эхээр НАТО-ийн Балтын тэнгисийн агаарын эргүүлийн ажиллагааг Их Британид хүлээлгэн өгсөн юм. Литва, Латви, Эстони улсууд өөрийн сөнөөгч онгоцгүй тул НАТО-ийн холбоотнууд тэнд агаарын орон зайг хамгаалах үүрэг хүлээдэг байна.

Эх сурвалж: Reuters

#Герман, #ОРос,