Лхагва гарагт Оросын эх газрыг Крымтэй холбосон чухал гүүрний ойролцоох шатахууны агуулахад гал гарсныг Оросын албаны хүн мэдэгдэв. Хэдэн өдрийн өмнө Москва мөн Севастополь дахь нефтийн агуулахад болсон халдлагад Украиныг буруутгасан билээ.

Краснодар мужийн захирагч Вениамин Кондратьевын хэлснээр хүний амь эрсдээгүй боловч тэрээр галыг “хамгийн өндөр түвшний, унтраахад хэцүү” гэж тодорхойлжээ.

Гал Волна тосгонд гарсан бөгөөд уг тосгон нь Оросын эх газрыг Украины Крымийн хойгтой холбодог, Оросын армийн гол судас болох Керчийн хоолой дээгүүрх Крымийн гүүрний ойролцоо байрладаг байна.

Кондратьевын хэлснээр 188 гал сөнөөгч галыг унтраах ажилд оролцож байна. Тэрээр хүмүүсийг тайван байхыг уриалж, ойролцоох Волна тосгоныг нүүлгэн шилжүүлэх шаардлагагүй гэж мэдэгдэв.

Оросын “Тасс” агентлагийн онцгой байдлын албанаас иш татан мэдээлснээр тус байгууламж дээр нисгэгчгүй онгоц унаснаас болж гал гарсан байна.

Украинд мөн Оросын гурван нисгэгчгүй онгоц Кропивницкий хотын төв хэсэгт цохилт өгсний улмаас шатахууны агуулахад томоохон гал гарчээ.

Түүнчлэн Оросын хүчин Украины өмнөд хэсгийн Днепропетровск мужийн захиргааны байранд нисгэгчгүй онгоцоор халдаж, гал гарсан байна.

Украины албаны хүний мэдэгдсэнээр тус улсын агаарын довтолгооноос хамгаалах ангиуд өнгөрсөн 24 цагийн дотор Оросын талаас илгээсэн Иранд үйлдвэрлэсэн 26 нисгэгчгүй онгоцны 21-ийг нь устгажээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #УКраин, #газрын тосны агуулах,