Бямба гарагт Хаан III Чарльзын хаан ширээнд залах ёслолд ашиглагдах очирт таягт байдаг “Африкийн од” гэгддэг дэлхийн хамгийн том алмазыг буцааж өгөхийг Өмнөд Африкийн зарим иргэд Их Британиас шаардаж байна.
530 каратын алмазыг 1905 онд Өмнөд Африкаас олборлож байсан ба тухайн үед Британийн мэдэлд байсан тус улсын засгийн газар алмазыг Британийн хаанд бэлэглэж байжээ.
Колоничлолын үед дээрэмдсэн урлагийн бүтээл, бусад үнэт олдворуудыг буцааж өгөх тухай дэлхий даяар яриа өрнөж байгаа энэ үед Өмнөд Африкийн зарим иргэд алмазыг буцааж өгөхийг Их Британид уриалж эхэлсэн байна.
“Очир алмаз Өмнөд Африктаа буцаж ирэх ёстой. Энэ нь бидний бахархал, өв уламжлал, соёлын шинж тэмдэг байх ёстой” гэж Йоханнесбургийн хуульч, идэвхтэн Мотуси Каманга мэдэгджээ. Тэрээр алмазыг буцааж авахын тулд 8,000 орчим хүний гарын үсгийг онлайнд цуглуулсан байна.
“Колоничлолоос ангижрах гэдэг нь хүмүүст тодорхой эрх чөлөө олгох бус харин биднээс булаан авсан зүйлийг буцааж авах явдал гэдгийг Африкийн ард түмэн ойлгож эхэлж байна.”
Преториагийн ойролцоогоос олборлосон 3,100 каратын “Cullinan” алмазнаас зүсэж авсан очирт таяг дахь алмазыг албан ёсоор “Cullinan I” гэдэг аж.
“Cullinan II” гэгддэг ижил чулуунаас зүсэж авсан жижиг очир алмазыг Их Британийн хаадын ёслолын үеэр зүүдэг эзэн хааны төрийн титэм дээр байрлуулсан байдаг. Энэ нь хааны очирт таягтай хамт Лондонгийн цамхагт бусад хааны үнэт эдлэлийн хамт хадгалагддаг байна.
Бүхэл бүтэн нударганы хэмжээтэй “Cullinan” очир алмазны хуулбарыг Кейптаун дахь очир эрдэнийн музейд дэлгэсэн байдаг аж.
Эх сурвалж: Reuters

#Cullinan I, #алмаз, #Африкийн од,