Лхагва гарагт Ерөнхийлөгч Владимир Путиний амийг хөнөөх зорилгоор Кремль рүү нисгэгчгүй онгоцоор халдахыг завдсан тухай Орос улс мэдэгдсэн.

Кремль эхлээд халдлагад Украиныг буруутгаж байсан ч нэг өдрийн дараа хэвлэлийн төлөөлөгч нь халдлагыг Вашингтоны дэмжлэгтэйгээр хийсэн гэж үзэж байгаагаа мэдэгджээ.

Дмитрий Песков “Ийм халдлагатай холбоотой шийдвэрийг Киевт биш, харин Вашингтонд гаргадаг” гэж пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Ингэхдээ тэрээр ямар нэг нотлох баримт дурдаагүй байна.

Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби дээрх мэдэгдлийг “инээдтэй” гэж тодорхойлжээ.

Мөн “АНУ үүнд ямар ч хамааралгүй. Бид яг юу болсныг ч мэдэхгүй, гэхдээ АНУ үүнд ямар ч үүрэг оролцоогүй гэдгийг би баталж чадна” гэж АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандан хэлсэн байна.

АНУ-ын албаны эх сурвалж мөн Вашингтон Украиныг хилийн гадна цохилт өгөхийг, эсвэл хувь удирдагчдын эсрэг дайралт хийхийг дэмждэггүй, зөвшөөрөөгүй болохыг хэвлэлд ярьжээ.

Украины тал мөн халдлагад ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн Москваг дайныг хурцатгах зорилгоор өөрөө халдлагыг зохион байгуулсан гэж буруутгаж байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #АНУ, #Кремль, #нисгэгчгүй онгоц, #УКраин,