Сүүлийн өдрүүдэд дэлхийн удирдагчид төдийгүй АНУ-ын Сангийн яам Оросын төв банкийг чиглэсэн олон төрлийн хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэнээс хойш Оросын бизнес эрхлэгчдийн эзэмшдэг дор хаяж дөрвөн супер дарвуулт онгоц Монтенегро болон Мальдив руу хөдөлсөн байна. Мальдив нь АНУ-тай ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй орнуудын нэг юм.

Байдены засаг захиргаа саяхан Оросын удирдах албан тушаалтнуудын ашигтай хөрөнгө, тэр дундаа дарвуулт онгоц, харш зэргийг битүүмжлэх ажлын хэсэг байгуулснаа зарласан бол Франц улс Европын холбооны хориг арга хэмжээний дагуу Оросын олигархуудын эзэмшиж буй автомашин, дарвуулт завь зэрэг хураах боломжтой үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг гаргаж байна.

Тэгвэл Оросын баячуудын зарим нь дарвуулт завь зэрэг эд хөрөнгөө хураалгахгүйн тулд өөр газар руу шилжүүлж эхэлсэн байна.

Орост төвтэй “Lukoil” компанийн ерөнхийлөгч Вагит Алекперов дарвуулт завиараа Монтенегро руу явж байгаа тухай “Marine Traffic” мэдээлэв. Алекперовын дарвуулт завь “Galactica Super Nova” нэртэй бөгөөд завин дээр шилэн ёроолтой, хүрхрээтэй, зургаан метр урт усан бассейн, мөн нисдэг тэрэгний зогсоол, цахилгаан шат, том клуб зэрэг байдаг байна. Алекперов нийт 25 тэрбум орчим долларын хөрөнгөтэй гэж “Forbes” сэтгүүл мэдээлж байв.

Оросын өөр бусад тэрбумтнуудын эзэмшдэг дор хаяж гурван дарвуулт онгоц Энэтхэгийн далайд байрладаг Мальдив хэмээх жижиг аралд ойртож байна.

Тэрбумтан Олег Дерипаскагийн “Clio” гэгддэг дарвуулт онгоц бараг хоёр долоо хоногийн өмнө Шри Ланкаас хөдөлсөн бөгөөд удахгүй Мальдивт хүрэх төлөвтэй байна гэж “Marine Traffic” мэдээлжээ. 2018 онд АНУ Дерипаска болон түүнтэй холбоотой компаниудад хориг тавьж байсан билээ. Тэрээр Украины мөргөлдөөнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн Оросын цөөхөн тэрбумтнуудын нэг юм.

Түүний хөрөнгө дөрвөн тэрбум доллароор хэмжигддэг бөгөөд ням гарагт тэрээр “Twitter” хуудсандаа “Энх тайван бол нэн тэргүүний асуудал. Хэлэлцээрийг аль болох хурдан эхлүүлэх ёстой" гэж бичжээ.

Эх сурвалж: CNBC

#Дайн, #ОРос, #ОХУ, #УКраин,