Архидалт, Авилгал, Ажилгүйдлээс ангид байх санаачлагыг Баянхонгорчууд төрийн болон хувийн хэвшлийн бүх шатны үйл ажиллагаандаа нэвтрүүлж, зорилтот ажлуудыг хэрэгжүүлжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар албаны хүмүүсийн хамт орон нутгийн салбарын нийт алба хаагчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ. Эрх зүйт төрийг төлөвшүүлж, шударга ёсыг шат шатандаа сахиулахын тулд хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлж, хуулийн хэрэгжилтийг тэгш хангуулах нь чухал гэдгийг УИХ-ын дарга онцолж байв. Нөгөөтэйгүүр, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн ухамсарт нөлөөлөхийн тулд соён гэгээрүүлэхэд чиглэсэн зорилтот ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдлаа.

Аймгийн хувьд "Авлигагүй шударга төр, Архигүй өрх, Ажил орлоготой иргэн” зорилтын хүрээнд уул уурхайн орлогыг 7.7 тэрбумд хүргэж, эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, мөн "Жаргалтай амьдрал" төвийн эмчилгээ, үйлчилгээгээр эхний ээлжинд 187 иргэнийг архины хамаарлаас гаргасан байна. Аймгийн удирдлагуудын санаачлагаар байгуулсан архины хамааралтай иргэдэд сэтгэц нийгмийн сэргээн засах тусламж хүргэдэг уг төвийг ирэх онд баруун бүсийн аймгуудын иргэдэд үйлчилгээ үзүүлэх 100 ортой Наркологийн төв болгон өргөтгөхөөр болов. Түүнчлэн аймгийн цагдаагийн газар, шүүхийн шинжилгээний алба, баривчлах байр зэргийг шинэчилж, сум дундын тасгууд болон зарим албадад туулах чадвартай сайтай автомашин олгохоор болсон юм. Мөн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутагтаа үр бүтээл, тогтвортой суурьшилтай ажиллаж буй залуу гэр бүлийг дэмжихийн тулд хамт олны зарим төлөөлөлд иж бүрэн монгол гэрийг хүлээлгэн өглөө.

АНХАН ШАТНЫ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ОРОН НУТАГТ ХӨГЖҮҮЛСНЭЭР ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН НЭМЭГДЭНЭ

Баянхонгор аймгийн “Хөдөө аж ахуйн салбарын зөвлөгөөн-2022”-д малчин, тариаланч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гээд нийт 20 сумаас 350 гаруй хүн оролцож, бодлого тодорхойлогчид, судлаачдын хамт салбарын тулгамдсан асуудал, шийдлийг нээлттэй хэлэлцлээ. Зөвлөгөөнд оролцогчид эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, усалгаатай газар тариалангийн системийг нутагшуулах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр олон санал, санаачилгыг дэвшүүлж байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ газар тариалан, мал аж ахуй, хоршооллын чиглэлээр дэвшилтэт технологи, инноваци шингэсэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, тоо биш чанарын үзүүлэлтийг эрхэмлэсэн шийдлүүдийг хэрэгжүүлснээр салбарын хөгжилд бодит дэмжлэг болно гэдгийг онцлов. Мөн манай улс "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд эдийн засгийг солонгоруулж, хөдөө аж ахуйн салбарт дэвшил авчрахуйц томоохон төсөл, хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлснээр бүс нутгийн онцлогт тохирсон уламжлалт аж ахуйг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж дурдлаа. Баянхонгор аймаг 2021 онд жилийн эцсийн мал тооллогоор 3,1 сая толгой мал тоолуулсан бөгөөд энэ хавар 1,6 сая төл хүлээж авахаар бэлтгэж байна. Малаас гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингээн зах зээлд нийлүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлж эдийн засгаа тэлэх зорилгоор ингэний сүүний үйлдвэр байгуулах, 1000 тоннын мах ногооны зоорь байгуулах төслийг эхлүүлээд байгаа юм. Тухайлбал, Аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд баригдаж буй Ингэний сүүний үйлдвэрийн барилга 50 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх 07-р сарын 01-нд ашиглалтад орно. Үйлдвэр ашиглалтад орсноор аймгийн хэмжээнд 30-40 ингэний сүүний ферм байгуулж хоршоодод хариуцуулан ажиллуулах юм. Нэг ферм 2 ээлжээр, өдөрт 200 ингэний сүүг нийлүүлэхэд, хатаах технологиор боловсруулан дотооддоо болон БНХАУ, Япон зэрэг улс орнуудад гаргахаар төлөвлөөд байна. Үйлдвэрлэл жигдэрснээр Баянхонгор аймаг жилдээ 229,200 кг хуурай сүү үйлдвэрлэж, өндөр өртгөөр дотоодын болон гадаадын зах зээлд нийлүүлж 300 гаруй хүнийг ажлын байраар хангана гэж тооцоолж байгаа аж.

Уг зөвлөгөөнд Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Т.Гантогтох, МЭЕГ-ын дарга, ерөнхий эмч Д.Батчулуун, МААБХЗГ-ын хэлтсийн дарга Д.Батсүрэн, ЖДҮГ-ын БТЗГ-ын дарга А.Гэрэлзаяа, ГТБХЗГ-ын мэргэжилтэн Э.Уламбаатар нар урилгаар оролцсон юм.

ХАМТЫН ТӨГӨЛ, МОД ТАРИХ ӨДӨР ЗЭРГЭЭР НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ НИЙТИЙН ХҮЧЭЭР ЦОГЦЛООНО

Баянхонгор аймгийн ойн салбарын анхдугаар чуулганд хүрээлэн буй орчны ногоон бүтээн байгуулалтад хөдөлмөр зүтгэлээ зориулсан ой хамгаалагч, байгаль орчны мэргэжилтнүүд, хамтын нөхөрлөл, бүлэг болон иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон 300 гаруй оролцогчид чууллаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд болж буй уг чуулганы нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ болон бусад зочид урилгаар оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахын тулд цөлжилтийг сааруулах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн оролцоог эрчимжүүлэх зорилготой юм.

#Г.Занданшатар,