“Twitter”-т #BoycottMcDonalds, #BoycottCocaCola зэрэг хэштагууд тренд болсноор “McDonald's”, “Coca-Cola” болон бусад компаниуд нийгмийн сүлжээнд давлагаалж буй шаардлагуудыг хүлээн авахаар шийджээ.
“McDonald's” Орос дахь 850 орчим ресторанаа түр хааж байгаагаа мэдэгдсэн бол “Starbucks” 100 кофе шопоо хаахаар болжээ.
“McDonald's” компани хэзээ дахин нээгдэхийг урьдчилан хэлэх боломжгүй гэж мэдэгдэв. Тус компани Орос дахь 62,000 орчим ажилчдынхаа цалинг үргэлжлүүлэн олгох гэнэ. Мөн Украин дахь 108 ресторанаа түр хааж, цалинг нь өгсөөр байгаа бөгөөд ажилчдад туслах санд таван сая доллар хандивласан байна.
Харин “McDonald's”-ын “Ronald McDonald House” буяны байгууллагууд Украин болон Орост идэвхтэй хэвээр байх болно гэж мэдэгдэв.
Үүний зэрэгцээ, мягмар гарагт “Coca-Cola” Орос дахь үйл ажиллагаагаа түр зогсоож байгаагаа мэдэгджээ. Түүнчлэн өрсөлдөгч “PepsiCo” нь “Pepsi-Cola”, “7up”, “Mirinda” зэрэг брэндүүдийн борлуулалтыг зогсоож байгаагаа мэдэгдсэн байна. Гэхдээ хүүхдийн хуурай сүү зэрэг өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүнээ худалдсаар байх болно.
Мөн “Starbucks” тус улс дахь бүх бизнесийн үйл ажиллагаа, тэр дундаа бүтээгдэхүүнийхээ хүргэлтийг зогсоож, 100 гаруй салбар нь түр хугацаагаар хаагдаж байна. Гэхдээ 2000 орчим ажилчдынхаа цалинг үргэлжлүүлэн олгохоор болжээ.
Түүнчлэн мягмар гарагт томоохон үйлдвэрлэгч “Unilever” Оростой худалдаагаа зогсоож, сурталчилгаа, хэвлэл мэдээллийн зардал, хөрөнгө оруулалтаа зогсоохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ Орос улсад үйлдвэрлэсэн “өдөр тутмын хэрэгцээт хүнс, эрүүл ахуйн бүтээгдэхүүн”-ийг үргэлжлүүлэн нийлүүлэх гэнэ.
Мөн гоо сайхны бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгч “L'Oreal” Орос дахь дэлгүүрүүдээ хааж, онлайн худалдаагаа зогсоолоо.
Дээрх компаниудаас гадна “Ferrari”, “Lamborghini” Оросын зах зээлд зориулж автомашин үйлдвэрлэхгүй гэж мэдэгдсэн бол “Rolex” Орос руу хийх экспортоо зогсоож байгаагаа мэдэгдэв.
Түүнчлэн тансаг зэрэглэлийн “Chanel”, “Louis Vuitton”, “Gucci” зэрэг компаниуд тус улсын зах зээлээс гарч байгаагаа мэдэгдээд байна.
Эх сурвалж: BBC

#“Coca-Cola”, #“McDonald's”, #“Starbucks”, #ОХУ,