МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өнөөдөр Төв аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш, олимпын танхим хариуцсан арга зүйчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МҮОХ-ноос ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан болзолт уралдааны талаар мэдээлэл хүргэж, харилцан санал солилцов.
Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар “МҮОХ-ны зүгээс биеийн тамирын багш, арга зүйчдээ гадаадад сургах, гадаадаас өндөр зэрэглэлийн мэргэжилтэн урьж авчрах, болзолт уралдаанд амжилттай оролцсон шилдгүүдээ Азийн наадам үзэх эрхээр урамшуулах зэрэг багагүй ажил хийхээр төлөвлөөд байна. Та бүхэн болзолт уралдаандаа идэвхтэй оролцож, хүүхэд, залууст спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх ажлаа улам эрчимжүүлэхийг хүсье” гэв.
Төв аймаг нь 27 сум, 31 ерөнхий боловсролын сургуультай бөгөөд 80 шахам биеийн тамирын багш ажиллаж байна. Тэдний хувьд болзолт уралдаанд амжилттай оролцох үүднээс олимпын танхимуудаа засаж сайжруулах ажлыг хэдийн эхлүүлжээ.
Энэ талаар Төв аймгийн “Сөүл” олимпын зөвлөлийн дарга Ц.Чанцал “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил сэдэвт болзолт уралдааны удирдамж ирсэн. Удирдамжийн заалтын дагуу аймгийн Боловсролын газар, БТСГ, Олимпын зөвлөл хамтран гэрээ байгуулж, зохион байгуулах комиссоо сонгон, төлөвлөгөө гарган ажилдаа ороод байна. Үүний хүрээнд сургуулиудын олимпын танхимыг шинчлэн сайжруулах ажил хийгдэнэ. Энэхүү болзолт уралдааны гол ачааг сургуулиуд үүрнэ. Хэрэв сургуулиуд маань амжилттай зохион байгуулж оролцвол аймгаараа амжилт гаргах боломжтой” хэмээн ярилаа.