Сангийн сайд Б.Жавхлан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай Тэрэза Ко, АХБ-ны Зүүн Азийн газрын Ерөнхий захирлын ажлын албаны зөвлөх Садфар Парфез, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран болон бусад АХБ-ны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Сангийн сайд Монгол Улсын 2022 оны эдийн засаг болон төсвийн төсөөллийн талаарх ерөнхий мэдээллийг өгч, АХБ-ны эх үүсвэрээр хэрэгжиж буй төслийг явц, Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр хөтөлбөр байгуулах тухай асуудлыг ярилцлаа. Мөн АХБ-ны эх үүсвэрээр 2022, 2023 онуудад хэрэгжих төслүүд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа тухай ярилцав.

Энэ жил Монгол Улс АХБ-ны түншлэлийн 30 жилийн ой тохиож байна. АХБ нь 1991 оноос эхлэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн хамгийн том олон талт хөгжлийн түнш юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АХБ Монгол Улсад нийт 3.9 тэрбум орчим ам.долларын зээл, тусламжийн санхүүжилтээр хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, санхүү, дэд бүтэц зэрэг гол салбарт бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна.

Эх сурвалж: Сангийн яам

#Азийн хөгжлийн банк, #Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын ерөнхий захирал хатагтай Тэрэза Ко, #Сангийн сайд Б.Жавхлан,