Украинд хүмүүнлэгийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан АНУ, Их Британи, Франц, Албани, Норвеги, Ирланд улс яаралтай хуралдаан хийх хүсэлт гаргасан гэж дипломат эх сурвалж мэдээлжээ.
НҮБ-д суугаа Их Британийн дипломат төлөөлөгчийн газар лхагва гарагийн орой “Twitter” хуудсандаа “Орос улс дайны гэмт хэрэг үйлдэж, энгийн иргэдийг онилж байна. Орос Украины эсрэг явуулж буй хууль бус дайн нь бид бүгдэд заналхийлж байна” гэж жиргэжээ.
Тэгвэл Орос НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Украин дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлын талаар боловсруулсан тогтоолын төслийн санал хураалтыг дахин хойшлуулахыг хүссэн байна.
Санал хураалтыг эхлээд лхагва гарагт, дараа нь пүрэв гарагийн үдээс хойш явуулахаар хойшлуулж байсан бол одоогоор баасан гарагийн өглөө санал хураахаар боллоо.
Мөн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх боломж олгохоор хэлэлцэж байгаа тухай бусад дипломат эх сурвалжууд мэдээлэв.
Харин НҮБ дахь Украины төлөөлөгч Сергей Кислица Орос НҮБ-ын гишүүдэд хандсан явдлыг хатуу шүүмжилж “жигшмээр” гэж тодорхойлжээ. Мөн “Украины нутаг дэвсгэрт Оросын цэргийнхэнд цаазлагдсан хүүхэд, насанд хүрэгчдийн цусанд шумбахаасаа өмнө НҮБ-ын гишүүд хоёр удаа бодох дуртай байж магадгүй юм” гэж хэлэв.
Эх сурвалж: The Guardian

#нүб, #НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, #УКраин, #Украины дайн,