Өдөр тутмын сонинуудын холбооноос зохион байгуулсан “Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг амжилттай болж өндөрлөлөө. Энэ үеэр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас Олимпын гүүрэнд дугуйн зам яагаад төлөвлөөгүйг тодрууллаа.

-Олимпын гүүр явган хүн зорчих хэсэгтэй. Зураг төсөл нь батлагдсан. Гол тулгарч байгаа асуудал нь тус гүүрийг барьж, гүйцэтгэж байгаа Төмөр замын 20 дугаар товчоо компани үнийн санал дээр маргаан үүсгээд саатсан. Хоёр тал зөвшилцөлд хүрч, зургадугаар сарын 30 гэхэд  гүүрийг барьж дуусгахаар болсон.

-Тэнд дугуйн зам төлөвлөсөн үү?

-Дугуйн болон тэргэнцэртэй иргэн зорчих хэсэг төлөвлөгдсөн.

#“Түгжрэлийн шийдэл” хэлэлцүүлэг, #Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан, #түгжрэл,