Олон улсын Азийн кино наадмаас найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” бүтээл “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртжээ. Японы Осака хотноо энэ сарын 10-20-нд болсон 17 дахь удаагийн кино наадамд 954 кино өрсөлдсөнөөс тус бүтээл Гран при цомын төлөө өрсөлдөж, 15 киноны нэгээр сонгогдон хоёр удаа дэлгэцнээ гарсан юм. 2021 онд нээлтээ хийсэн тус киноны гол дүрд жүжигчин О.Энхтуул болон залуу жүжигчин Б.Баярцэцэг нар тогложээ.
Найруулагч Ж.Сэнгэдорж 2010 онд Нарагийн Олон улсын кино наадамд “Хүчилтөрөгч” киногоороо оролцож монгол хүний сэтгэл зүй, өвөрмөц ахуй, хөдөөгийн дүр зургийг япончуудад танилцуулж, зүрх сэтгэлийг нь хөндөж байсан бол энэ удаа огт өөр өнгө төрх, орчин үеийн монгол ахуй, шинэ үеийн залуусын санаа бодол, сэтгэлгээг танилцуулснаараа онцлогтой.
Осакагийн кино наадамд өмнө нь Монголыг төлөөлөн 2012 онд найруулагч Б.Баатарын “Татар ажиллагаа” кино тусгай ангилалд шалгарч байсан бол 2016 онд найруулагч Б.Үйзэнмаа “Над руу битгий ингэж хар” киногоороо шилдэг залуу уран бүтээлчийн шагналыг хүртэж байв. Харин өнгөрсөн жил Б.Үйзэнмаагийн “Хар сүү” кино болон залуу найруулагч П.Золжаргалын “Нүцгэн гэрэл” богино хэмжээний кино онцлох киноны ангилалд тус тус шалгарч үзэгчдийн хүртээл болсон билээ.