Орос улс газрын тос, байгалийн хийн экспортын төлбөртөө “Bitcoin”-ыг зөвшөөрөхөөр хэлэлцэж байгаа тухай өндөр албан тушаалтан мэдэгдэв.
Павел Завалныйгийн хэлснээр зөвхөн “найрсаг” орнуудад криптовалют эсвэл өөрсдийн үндэсний мөнгөн тэмдэгтийн аль нэгээр төлбөрөө төлөхийг зөвшөөрч магадгүй байна.
Хэдхэн хоногийн өмнө Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “найрсаг бус” улс орнуудыг хийн төлбөрөө рублиэр төлөхийг шаардсан. Энэ алхмаараа энэ жил 20 гаруй хувиар унасан Оросын мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх зорилготой гэж харж байна.
Оросын Төрийн Думын Эрчим хүчний хорооны дарга Завалныйгийн хэлснээр одоогоор Хятад, Турк улсууд Оросын эсрэг хориг арга хэмжээнд оролцоогүй ба “найрсаг” орнуудын тоонд багтаж байна.
Сингапур дахь Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Дэвид Бродстокын үзэж байгаагаар Орос улс урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээний нөлөөг маш хурдан мэдэрч байгаа ба эдийн засгаа яаралтай дэмжих шаардлагатай тулгарсан.
Гэвч олон талаараа “Bitcoin”-ыг өндөр өсөлттэй хөрөнгө гэж үздэг бөгөөд “Bitcoin”-ыг хүлээн зөвшөөрөх нь бусад уламжлалт валюттай харьцуулахад байгалийн хийн худалдаанд илүү их эрсдэл дагуулна гэв.
Түүнчлэн Оросын худалдааны томоохон түншүүдийн нэг болох “найрсаг” тодотголтой Хятадад криптовалютыг ашиглахыг хориглосон нь “Bitcoin”-оор наймаа хийх боломжийг тодорхой хэмжээнд хязгаарлана гэжээ.
Энэ үеэр, АНУ, Европын холбоо болон бусад улс орнууд Оросын эсрэг их хэмжээний хориг арга хэмжээ зарласаар байна. Гэвч Оросын олигархууд хориг арга хэмжээг тойрч гарахын тулд виртуал валют ашиглаж магадгүй гэж зарим хүмүүс болгоомжилж байна.
Үүнтэй холбогдуулан Украины засгийн газар, АНУ болон Европын улс төрчид Оросын бүх хэрэглэгчдийн эсрэг хориг тавихыг криптовалютын платформуудаас хүссэн бол олон компаниуд хүсэлтээс татгалзжээ.
“Coinbase”-ын гүйцэтгэх захирал Брайан Армстронг “Үндэсний валют нь унасан учраас Оросын зарим энгийн иргэд криптог эцсийн аврал болгон хэрэглэж байна. Магадгүй тэдний олонх нь улс орныхоо үйлдлийг эсэргүүцэж байгаа бөгөөд хориг нь тэдэнд бас хохирол учруулах болно” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC

#“Bitcoin”, #газрын тос, #ОХУ,