Хятад улс ковидын дэгдэлт эхэлснээс хойш анх удаа томоохон хотыг хамарсан хөл хорио зарлалаа. Шанхай хотын хөл хорио есөн өдрийн турш хоёр үе шаттайгаар үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд бүх нийтийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулахаар болжээ.

Шанхай хот сар орчмын турш халдварын шинэ давлагаатай тэмцэж байна. Өнөөг хүртэл эрх баригчид эдийн засгийн тогтворгүй байдлаас сэргийлэх үүднээс 25 сая орчим хүн амтай тус хотод хөл хорио тогтоохоос зайлсхийж ирсэн бол бямба гарагт цар тахлын эхний өдрүүдээс хойших хамгийн олон тохиолдол бүртгэгдсэний дараа хөл хорио тогтоохоор болсон байна.

Хөл хорионы эхний үе шат хотын зүүн хэсэгт даваа гарагт эхэлж дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Харин баруун хэсгийг хамарсан хоёр дахь шат дөрөвдүгээр сарын 1-5-ны хооронд үргэлжлэх юм.

Хөл хорионы хугацаанд нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэхгүй бөгөөд компани, үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсох эсвэл алсаас ажиллана.

Цар тахлын үеийн бусад хөл хорио нь мужуудыг бүхэлд нь хамарч байсан ба ихэнх тохиолдолд хүмүүс эдгээр бүс нутаг дотор зорчих боломжтой байв. Харин Шанхай хот өнөөг хүртэл хөл хорионд орсон Хятадын хамгийн том хот болж байна.

Хятадын худалдааны нийслэл бөгөөд зарим тооцоогоор тус улсын хамгийн том хотод тооцогддог Шанхай нь Хятадын хамгийн их хохирол амссан бүс нутгийн нэг болжээ.

Сүүлийн үед Хятадад тохиолдлын тоо өсөж байгаа ч зарим улстай харьцуулахад бага хэвээр байна. Гэхдээ аливаа дэгдэлтийг зогсоох зорилготой Хятадын “Ковидыг тэглэх” стратегид томоохон сорилт болж байна.

Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр ням гарагт 4500 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.

Эх сурвалж: BBC

#БНХАУ, #Шанхай хот,