COVID-19

ЯПОН: Гадаргуун коронавирусийг илрүүлдэг оношлуур бүтээж, худалдаанд гаргав

Нөхцөл байдал хүндэрсэн энэ үед нэгэн таатай мэдээ чих дэлслээ. Тодруулбал, Японы “Shimadzu” компани гадаргуу дээрх буюу хаалганы бариул, усны цорго, компьютер, гар утас зэрэг амьгүй зүйлс дээрх коронавирусийн халдварыг илрүүлдэг дэлхийн анхны оношлуурыг бүтээж, энэ даваа гаргаас худалдаанд гаргаад байна.

Тус комюани энэхүү оношлуураараа эмнэлгийн байгууллага, хүнс үйлдвэрлэдэг аж ахуй нэгжүүдийг хангахыг зорьжээ.

Нийт 100 удаа шинжилгээ хийх боломжтой энэхүү оношлуур нь 302,500 иен буюу 2800 ам.долларын үнэтэй аж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet