Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах асуудлыг хэлэлцээд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэйгээр гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж нэн яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Үүний дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьж Засгийн газрын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Шатахууны асуудалд тодорхой зохицуулалт хийхгүй бол хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Ам.доллароор бус рублиэр тооцоо хийнэ гэдэг нөхцөл байдал үүсээд байна.

Тиймээс олон улсын бирж дээр байгаа үнээр Монгол Улс шатахуун худалдаж авахаас аргагүй болно. ОХУ, Монгол Улсад нэг үнээр, бусад улс оронд өөр үнээр шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн үг. Бид энэ асуудалтай бодитоор нүүр тулахаас өөр аргагүй" гэв. 

#Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, #ШАТАХУУНЫ ҮНЭ,