Даваа гарагт Оросын холбооны Бүгд Найрамдах Чечень Улсын тэргүүн Рамзан Кадыров Оросын зэвсэгт хүчин бүслэгдсэн Мариуполь боомт төдийгүй Киев болон Украины бусад хотууд руу дайралт хийнэ гэж мэдэгдсэн байна.

Өөрийгөө Оросын Ерөнхийлөгч Владимир Путины “явган цэрэг” хэмээн нэрлэдэг Кадыров “Telegram”-д байршуулсан бичлэгтээ “Зөвхөн Мариуполь төдийгүй бусад газар, хот, тосгод руу довтлох болно. Бид эхний ээлжинд Луганск, Донецкийг бүрэн чөлөөлж, дараа нь Киев болон бусад бүх хотыг эзэлнэ” гэж хэлжээ.

Тэрээр цааш нь Киевийн тухайд “Би танд баталж байна: нэг ч алхам ухрахгүй” гэж хатуу анхааруулав.

АНУ болон Европын холбоо Кадыровыг хүний эрхийг зөрчсөн гэж удаа дараа буруутгаж байсан ч тэрээр үүнийг үгүйсгэдэг.

1991 онд ЗХУ задран унасны дараа Москва Оросын өмнөд хэсгийн лалын шашинтнууд ихээр амьдардаг Чеченьд салан тусгаарлагчидтай хоёр удаа дайтсан. Харин түүнээс хойш бүс нутгийг сэргээн босгохын тулд асар их хөрөнгө зарцуулж, Кадыровт их хэмжээний бие даасан эрх олгосон юм.

Эх сурвалж: Reuters

#Украины дайн, #Чечень,