Орос Украин руу түрэмгийлсний дараа барууны орнууд Оросыг чиглэсэн хориг арга хэмжээ авч эхэлсэн. Тэгвэл эдгээр хориг арга хэмжээнүүдээс зайлсхийх зорилгоор Оросын олигархууд хувийн онгоцнуудаа Дубай руу зөөсөн тухай “The Wall Street Journal” мэдээлжээ.
Тодруулбал, дайн эхэлснээс хойш Дубайн нисэх онгоцны буудлуудад Оросын олигархуудын 100 гаруй онгоц хадгалагдаж байгааг сансрын хиймэл дагуулаас авсан зургаар баталгаажуулж, сансрын судалгааны “WINGX” фирмийн мэдээллүүдээс иш татан “WSJ” мэдээлсэн байна.
“WINGX”-ийн вебсайтад мэдээлснээр гуравдугаар сарын эхний долоо хоногт Орос-АНЭУ-ын хооронд 49 нислэг хийгдсэн нь тахлын өмнөх үеийнхээс гурав дахин боловч хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт хийгдсэн нислэгийн гуравны хоёртой нь л тэнцэнэ гэжээ.
Барууны орнуудын Оросын эсрэг авсан арга хэмжээ нь Оросын эдийн засгийг тогтворгүй болгохоос гадна Оросын Ерөнхийлөгч Владимир Путины хамгийн ойрын холбоотнуудыг ч мөн тогтворгүй болгох зорилготой байв.
Хориг арга хэмжээний үр дүнд Оросын олон олигарх, тэрбумтнууд эд хөрөнгөө хураалгасан. Тухайлбал, өнгөрсөн сард Гибралтарт тэрбумтан Дмитрий Пумпянскийн эзэмшдэг 75 сая долларын үнэтэй супер дарвуулт онгоцыг хураан авчээ.
Эд хөрөнгөө хураалгахаас айсан Оросын зарим баячууд Дубай, Мальдив зэрэг хориг арга хэмжээ зарлаагүй газруудад орогнох болсон байна. Гэхдээ олигархууд нисэх онгоцнуудаа хураалгахаас зайлсхийж чадсан ч онгоцоо хөөргөж чадахгүйд хүрсэн байна.
Учир нь саяхан АНУ-ын Худалдааны яам Оростой холбоотой нисэх онгоцыг түлшээр цэнэглэх, засвар үйлчилгээ үзүүлэхийг хориглосон бөгөөд энэ нь “Boeing”, “Airbus” зэрэг томоохон компаниуд Оросын агаарын тээврийн компаниудад сэлбэг нийлүүлэх боломжгүй болсон гэсэн үг юм.
Эх сурвалж: Business Insider

#Дайн, #Дубай, #Онгоц, #ОРос, #Орос Улс, #Оросын олигархи, #ОХУ, #УКраин,