Чечений удирдагч Рамзан Кадыров бүслэлтэд байгаа Мариуполь боомт хотод Украины 1000 гаруй тэнгисийн явган цэрэг бууж өгсөн гэж мэдэгдээд, Азовсталь гангийн үйлдвэрт гацсан үлдсэн цэргүүдийг бууж өгөхийг уриалав.

Кадыровын “Telegram” сувгаар хийсэн мэдэгдэлд Украины албаны хүмүүс ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин Украины жанжин штаб лхагва гарагийн өглөөний тайландаа Оросын арми Азовсталь болон боомт руу дайралт хийж байгааг дурджээ.

Мягмар гарагт Оросын телевизээр Мариуполь дахь Илличийн төмөр, гангийн үйлдвэр дэх тэнгисийн явган цэргүүд бууж өгч буй зургуудийг цацсан бөгөөд тэдний олонх нь шархадсан байжээ.

Кадыров “Telegram” мэдэгдэлдээ “Одоогоор Азовстальд эмнэлгийн тусламж авч чадахгүй 200 орчим шархадсан хүн байна. Тэд болон бусад бүх хүмүүсийн хувьд энэ утгагүй эсэргүүцлээ зогсоож, гэр бүлдээ очсон нь дээр” гэжээ.

Кадыров бол Кремлийн удирдагч Владимир Путины дэмжигч бөгөөд Украиныг цэрэггүйжүүлэх, нацистгүйжүүлэх Оросын ажиллагааг дэмжих зорилгоор өөрийн олон дайчдыг Украинд байршуулаад байгаа.

Өмнөх мэдэгдлүүдэдээ тэрээр Мариуполь хотыг эзлэн авах ажлыг үргэлжлүүлж, цаашлаад нийслэл Киев болон Украины бусад бүх хотуудыг эзлэхийн төлөө хичээнэ гэж амласан.

Эх сурвалж: Reuters

#ОХУ, #Украины дайн, #Чечень,