Лхагва гарагт Финландын Ерөнхий сайд Санна Марин Орос Украин руу түрэмгийлснээс хойш аюулгүй байдлын хэтийн төлөв өөрчлөгдсөнийг онцлоод ойрын хэдэн долоо хоногт АНУ тэргүүтэй НАТО-ийн эвсэлд нэгдэх хүсэлт гаргах үгүйгээ шийднэ гэж мэдэгджээ.
Финланд болон түүний хөрш Швед нь НАТО-ийн ойрын холбоотон боловч хүйтэн дайны үед ЗХУ-ыг эсэргүүцэх зорилгоор 1949 онд байгуулагдсан 30 гишүүнтэй НАТО-ийн эвсэлд нэгдэхээс зайлсхийсээр ирсэн юм.
Өчигдөр хоёр улсын ерөнхий сайд нар Стокгольмд хотод уулзаж, НАТО-ийн гишүүнчлэлийн асуудлаар ярилцсан бөгөөд уулзалтын дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийжээ.
Энэ үеэр Марин НАТО-д элсэх сонголтыг нухацтай авч үзэх хэрэгтэй хэдий ч хоёрдугаар сарын сүүлээр Оросын арми Украин руу довтлох үед бүх зүйл өөрчлөгдсөн гээд “Бид Оросоос ирэх бүх төрлийн арга хэмжээнд бэлэн байх ёстой” гэж мэдэгдэв.
Тэрээр түнш байх, гишүүн байх хоёрын ялгаа маш тодорхой гэж хэлээд НАТО-гийн гэрээний тавдугаар зүйл буюу эвслийн орнуудад үзүүлэх хамтын хамгаалалтын заалтыг Финландын аюулгүй байдлын баталгаа хэмээн онцолжээ.
Финланд улс нь зүүн талаараа 1300 км-ээр Оростой хиллэдэг байна.
Украины түрэмгийллийн дараа Финландын хүн амын НАТО-гийн талаар үзэл бодол эрс өөрчлөгдсөн бөгөөд хамгийн сүүлд хувийн “MTV” телевизээс явуулсан санал асуулгад оролцогчдын 68 хувь нь эвсэлд нэгдэхийг дэмжиж, ердөө 12 хувь нь эсэргүүцсэн байна.
Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон мөн НАТО-гийн гишүүн байхын хамгийн гол давуу талыг тавдугаар зүйлд заасан, тус холбооны нэг гишүүн улс руу халдсан тохиолдолд эвсэл рүү бүхэлд нь халдсанд тооцдог, аюулгүй байдлын баталгаа хэмээн онцолжээ.
Швед улс нь Дэлхийн II дайны үед төвийг сахисан байр суурь баримталж байсан бөгөөд 200 гаруй жилийн турш дайнд оролцоогүй юм.
Эдгээр улсуудыг НАТО-д элсэхгүй байхыг удаа дараа анхааруулж байсан Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков саяхан Финланд, Швед улсууд НАТО-д элсвэл Орос “нөхцөл байдлыг өөрийн арга хэмжээнийхээ дагуу дахин тэнцвэржүүлэх хэрэгтэй болно” гэж анхааруулсан.
Эх сурвалж: Reuters

#Нато, #Украины дайн, #Финланд улс,