Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) болон Европын комисс эрчим хүчний хэрэглээг багасгаж, мөнгө хэмнэхийн тулд хийж болох хэд хэдэн энгийн алхмуудыг тодорхойлсон бөгөөд хэрэв ЕХ-ны бүх хүн үүнийг дагаж мөрдвөл 120 ширхэг нефть тээвэрлэгч танкерийг дүүргэх хэмжээний газрын тос, 20 сая байшинг халаахад хүрэлцэхүйц байгалийн хийг хэмнэх боломжтой гэж мэдэгдэв.

ОУЭА-ийн Гүйцэтгэх захирал Фатих Бирол, Европын комиссын Эрчим хүчний Ерөнхий захирал Дитте Жуул Йоргенсен нар өнөөдөр засгийн газар, иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн оролцсон виртуал дугуй ширээний уулзалтын үеэр арга хэмжээнүүдийг танилцуулсан байна.

Оросын түлшний хамаарлыг багасгах, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах төлөвлөгөөг “Миний үүрэг оролцоо” гэж нэрлэжээ.

Үүнд халаалтыг бууруулж, агааржуулагчийг бага ашиглах, боломжтой бол гэрээсээ ажиллах, нийтийн тээврээр зорчих, машинаа бусадтай хуваалцах зэргээс гадна ажил олгогчид ажилчдаа зайнаас ажиллах боломжийг олгож, богино зайн нислэгийн оронд галт тэргээр зорчихыг дэмжих үүрэгтэй байна.

Харин засгийн газар галт тэрэг, автобус, микро тээврийн хэрэгслийн үнийг хямдруулж, нарны зай хураагуур суурилуулах, орон сууцны дулаалгыг сайжруулах, халаалтыг өөр бусад түлшээр орлуулахад дэмжлэг үзүүлэх зэргээр санхүүгийн урамшуулал олгох замаар үүнд оролцох аж.

Төлөвлөгөөний бүх зөвлөмжийг дагаж мөрдвөл ЕХ-ны ердийн өрх жилд дунджаар 500 орчим евро хэмнэж чадна, гэхдээ өрхийн хэмжээ, байршил, нийтийн тээврээр зорчих хүртээмж зэргээс шалтгаалан хэмнэлт өөр өөр гарна гэв. Хэрэв ЕХ-ны бүх иргэд гэртээ болон ажлын байрандаа зөвлөмжийг дагаж мөрдвөл жилд 220 сая баррель газрын тос, 17 тэрбум шоо метр байгалийн хийг хэмнэх боломжтой байна.

Эх сурвалж: IEA

#ЕХ, #Украины дайн,