Хойд Солонгосын талд цэргийн нууц дамжуулсан хоёр этгээдийг Өмнөд Солонгосын цагдаа нар баривчилжээ.
Криптовалютын биржийн гүйцэтгэх захирал болон армийн офицерын албан тушаалтай хоёр этгээдийг Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн командлалын нэвтрэх мэдээллийг задруулж, оронд нь их хэмжээний мөнгө авсан гэж буруутгасан байна.
Цагдаагийн газрын мэдээлснээр энэ нь Хойд Солонгосын төлөөлөгчийн тушаалаар цэргийн алба хаагч болон энгийн иргэн хоорондоо тохиролцож, цэргийн нууцыг тагнасан анхны тохиолдол гэв.
Хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд Хойд Солонгосын тагнуулчийг өгөгдөлд нэвтрэхэд нь тусалсан бөгөөд ажиллагаанд камертай цаг болон “USB” төхөөрөмж ашигласан гэж үзжээ.
Цагдаагийн газар энэ ажиллагааны талаар хоёрдугаар сард мэдээлэл авч, дөрөвдүгээр сарын хоёронд болон дөрөвдүгээр сарын 15-нд эдгээр хүмүүсийг баривчилсан бол Хойд Солонгосын тагнуулч гэж таамаглаж буй этгээдийн хаана байгаа болон хэн болох нь тодорхойгүй байгаа аж.
Өмнөд Солонгосын прокурор виртуал валютын биржийн дарга Ли болон армийн офицер, ахмад Б нарыг тус улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн гэж буруутгасан байна.
Ажиллагаанд оролцсоныхоо төлөө офицер 48 сая вон буюу 37,938 долларын “Bitcoin” авсан бол Ли 700 сая воны виртуал валют авсан гэж прокурор мэдэгдэв.
Ли болон армийн офицерыг хооронд нь зуучилсан гэх өөр нэг сэжигтнийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Эх сурвалж: BBC