Тавдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсын иргэн бүр "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх" үзлэг, оношлогоонд хамруулахаар болсон. Орон даяар хэрэгжих энэхүү үзлэгийг хэрхэн зохион байгуулах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Өмнө нь урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг байсан ч иргэдийн идэвх сайн байгаагүй. Иймд орон даяар хэрэгжүүлж, бүх иргэнийг хамруулахаар болж байна. 18-аас дээш насны иргэд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд үзүүлнэ. Энэхүү үзлэг, оношилгоо нь бүтэн жилийн хугацаанд үргэлжилнэ. Зургаан насны бүлгээр үзлэг, оношилгоог зохион байгуулна. Үзлэг оношлогоог ажлын өдрүүдэд хийнэ. Харин зарим хувийн хэвшлийн эмнэлэг хагас сайнд ажиллахаа мэдэгдсэн.

Үзлэг, оношилгоонд хамрагдахын тулд иргэд эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх учиртай. Багцын шинжилгээ нь 60-150 мянган төгрөгийн үнэтэй" гэлээ.

#онцолсон, #live, #ЭМ-ийн сайд С.Энхболд, #Эрт илрүүлэг,