МУГТ, олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд явагдлаа. Хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч болон начин Э.Энхбат агсаны эхнэр Б.Нандинцэцэг, өмгөөлөгч Л.Санчирбал нар оролцлоо.
Энэ үеэр өмгөөлөгч Л.Санчирбал "Хохирогчийг төлөөлсөн иргэний өмгөөлөгчийн зүгээс хуульд заасан үндэслэлийн хүрээнд хоёр хүсэлт тавьсан. Нэгдүгээрт, гэрч оруулъя, хоёрдугаарт хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдах учраас шүүх хурлыг хаалттай явуулъя гэсэн байгаа. Шүүхээс хуралдааны товыг ирэх тавдугаар сарын 12-нд тогтоолоо. Өнөөдрийн хувьд шүүгдэгч Н.Түвшинбаяр ирсэн.
Буруутай нь тогтоогдвол, прокурорын ирүүлсэн ЭХ-ийн тусгай ангийн 11 зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 17, 18-ын нэг дэх хэсгийн хүрээнд яллах дүгнэлт ирүүлсэн байгаа. Энэ нь хуулиндаа 12-20 жил болон бүх насаар нь хорино гэсэн үг юм" гэлээ.

#Н.Түвшинбаяр, #начин Э.Энхбат,