Шинэ Зеланд улс 2020 оны эхээр Ковид-19-ийн халдвар илэрснээс хойш анх удаа АНУ, Их Британи, Сингапур зэрэг 60 орчим үндэстний зочдод хилээ нээж, даваа гарагт дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон мянган аялагчдыг угтан авлаа.

Анхны нислэг Лос Анжелес, Сан Франциско хотоос ирсэн бөгөөд энэ үед нисэхийн хаалган дээр Маоричууд дуу дуулж, аялагчдад орон нутгийн алдартай шоколадыг гардуулах зэргээр бяцхан арга хэмжээ зохион байгуулав.

Шинэ Зеланд нь цар тахлын үед хамгийн хатуу хязгаарлалт тогтоосон улсуудын нэг бөгөөд саяхнаас арга хэмжээгээ зөөлрүүлж эхэлжээ. Хязгаарлалтуудыг сулруулснаар аялал жуулчлалыг хөгжүүлж, ажиллах хүчний хомсдлыг бууруулна гэж эрх баригчид найдаж байгаа юм. Гэсэн ч “Омикрон” хувилбар дотоодод нь өргөн тархсан хэвээр байна.

Тус улс хоёр, гуравдугаар саруудад Шинэ Зеландчууд болон Австраличуудад хилээ нээсэн бөгөөд одоо визгүй зорчих эрхтэй 60 орчим орны жуулчид вакцин хийлгэсэн, ковидын шинжилгээ нь сөрөг гарсан тохиолдолд тусгаарлагдах шаардлагагүйгээр нэвтрэх боломжтой боллоо.

Даваа гарагт Окландын олон улсын нисэх онгоцны буудалд 9000 орчим зорчигчтой олон улсын 43 нислэг буух эсвэл хөөрөхөөр төлөвлөжээ.

Монгол, Энэтхэг, Хятад зэрэг хэд хэдэн орны жуулчдын хувьд аравдугаар сар хүртэл хязгаарлалтын арга хэмжээг цуцлахгүй байна.

Шинэ Зеландад нийт 943 мянган тохиолдол бүртгэгдэж, 713 хүн ковидоор нас баржээ.

Эх сурвалж: Reuters

#Шинэ Зеланд улс 60 гаруй орны аялагчдад хийлээ нээлээ,