Тавдугаар сарын 9-нд буюу дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ ялалт байгуулсны баярыг тэмдэглэх үеэр Ерөнхийлөгч Владимир Путин Украины эсрэг дайн зарлаж, үндэсний дайчилгаа зарлахаар төлөвлөж байна гэж барууны орнууд таамаглаж байгаа бол Кремль үүнийг үгүйсгэв.

Путин Оросын Украин дахь ажиллагааг дайн биш, цэргийн тусгай ажиллагаа гэж тодорхойлоод байгаа. Тэгвэл барууны улс төрчид болон Оросын зарим ажиглагчид Путинийг ирэх даваа гарагт албан ёсоор дайн зарлах эсвэл ялалтаа тунхаглах зэргээр томоохон мэдэгдэл хийж магадгүй гэж таамаглаж байна.

Лхагва гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос тавдугаар сарын есөнд Путин Украины эсрэг дайн зарлана гэсэн таамгийн талаар асуухад “Тийм боломж байхгүй. Энэ бол утгагүй зүйл” гэж хариулав.

Мөн ард түмэн үндэсний дайчилгааны тухай таамгийг сонсох шаардлагагүй гэж хэлээд, “Энэ бол худал мэдээлэл. Утгагүй зүйл” гэж мэдэгджээ.

Тавдугаар сарын есний Ялалтын баяр бол Орос үндэсний хувьд хамгийн чухал үйл явдлуудын нэг бөгөөд энэ өдөр ЗХУ Дэлхийн II дайнд нацист Германыг ялахад асар их золиос гаргасныг дурсан санадаг билээ. 1941-45 оны дайнд ЗХУ-ын 27 сая орчим иргэн амь үрэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

#Кремль, #ОХУ, #Украины дайн,