Тэнгэр халхалсан өндөр барилга, цементэн зам бүхий орчин үеийн хотыг унаган байгальтай бага ч гэсэн ойртуулж, өнгө үзэмж нэмдэг хамгийн алдартай цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй танилцах уу?
1. Төв цэцэрлэгт хүрээлэн - Нью Йорк
Нью Йоркийн Төв цэцэрлэгт хүрээлэн нь 341 га талбайг хамардаг. 2016 оны судалгаанаас харвал жил бүр 42 сая хүн уг цэцэрлэгт хүрээлэнд зочилдог байна. 1857 онд барилгын ажил нь эхэлж, паркийн эхний хэсэг 1858 оны сүүлээр олон нийтэд нээгдсэн бол хожим нь 1876 онд цэцэрлэгт хүрээлэнгийн ажил бүрэн дууссан байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн архитектурыг Фредерик Лоу Олмстед, Калверт Вокс нар гаргажээ.
2. Парк Гюэлл - Барселон
ЮНЕСКО-д бүртгэгдсэн Парк Гюэлл бол Барселон хотын бэлгэ тэмдгүүдийн нэг юм. Цэцэрлэгт хүрээлэнг алдарт архитектор Антони Гауди зохион бүтээжээ. Парк Гюэлл бол хотын хамгийн сонирхолтой газруудын нэг бөгөөд жил бүр олон сая орчим жуулчдыг татдаг. Тус цэцэрлэгт хүрээлэн 1900-1914 онд баригдаж, 1926 онд олон нийтэд нээлттэй болсон байна.
3. Хайд Парк - Лондон
Хайд Парк Лондонгийн төв хэсэгт байрладаг ба Хатан хааны дөрвөн цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн том нь юм. Цэцэрлэгт хүрээлэнг 17-р зуунд нийтэд нээлттэй болгож байжээ.
4. Лумбини - Тайланд
Лумбини нь Тайландын нийслэл Бангкок хотын төвд орших 57.6 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн юм. Цэцэрлэгт хүрээлэн байгуулсан газар нь VI Рама хааны хувийн өмч байсан ба хаан 1925 онд энэ газрыг олон нийтийн газар болгохоор бэлэглэсэн байна. Уг газрыг хөгжин цэцэглэлтийг бэлгэдэж Балба дахь Буддагийн төрсөн газрын нэрээр нэрлэж байжээ.
5. Хонконгийн цэцэрлэгт хүрээлэн - Хонконг
Хонконгийн цэцэрлэгт хүрээлэн нь Хонконгийн төв хэсэгт байрладаг. 398 сая хонконг долларын өртгөөр баригдсан бөгөөд 1991 оны тавдугаар сарын 23-нд нээгджээ. Нийт найман га талбайг эзэлдэг.
6. Ибирапуера - Сан Пауло
Ибирапуера нь Бразилин Сан Пауло хотын төвд байрладаг. Тус цэцэрлэгт хүрээлэнг ландшафтын архитектор Роберто Бурле Маркс, модернист Оскар Нимейер нар зохион бүтээсэн байна. Анх 1954 онд хотын 400 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд нээж байсан бол одоо хотын хамгийн алдартай газруудын нэг болжээ. Нийт 158 га талбайг эзэлдэг.
7. Режент - Лондон
Режент цэцэрлэгт хүрээлэн нь Лондонгийн баруун хойд хэсэгт байрлах ба 165 га талбайг эзэлдэг. 1811 онд хунтайж Режент цэцэрлэгт хүрээлэн байгуулах санааг гаргаж, түүний сайн найз Британийн архитектор Жон Нэш төлөвлөгөөг нь гаргасан байна. Цэцэрлэгт хүрээлэн нь 1835 онд олон нийтэд нээгджээ. Энд Лондонгийн амьтны хүрээлэн байрладаг ба ойролцоогоор 760 гаруй төрлийн амьтад амьдардаг.
8. Жардин ду Люксембург - Парис
Парис хотод байрлах Жардин ду Люксембург цэцэрлэгт хүрээлэнг 1612 онд IV Генри хааны бэлэвсэн эхнэр Мари де Медичигийн ордонг барих үед хамт байгуулжээ. Өдгөө ордонг Францын сенат эзэмшдэг. Энэ нь 23 га талбайг эзэлдэг бөгөөд зүлэг, модоор бүрхсэн талбай, теннисний талбай, цэцгийн мандал, найман өнцөгт Гранд Бассин цөөрөм, мөн 1620 онд баригдсан үзэсгэлэнт Медичи усан оргилуураараа алдартай.
9. Голден Гейт - Сан Франциско
АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод байрладаг Голден Гейт цэцэрлэгт хүрээлэн нь 412 га талбайгаас бүрддэг хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн юм. 1871 онд нээгдэж байсан ба хэлбэр хэмжээгээрээ Нью-Йорк хотын төв цэцэрлэгт хүрээлэнтэй ихэвчлэн харьцуулагддаг. Жилд 24 сая жуулчин уг цэцэрлэгт хүрээлэнд зочилдог байна.
10. Чапультепек - Мехик
Мексикийн нийслэл Мехико хотын Чапультепек нь дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын хамгийн том хот доторх цэцэрлэгт хүрээлэнгийн нэг бөгөөд нийтдээ 686 га талбайг эзэлдэг. Мөн дэлхийн хамгийн эртний хот доторх цэцэрлэгт хүрээлэнгийн нэгд тооцогддог байна. Жилд ойролцоогоор 15 сая жуулчин хүлээн авдаг.

#онцолсон, #Орчин үед хот доторх хамгийн алдартай цэцэрлэгт хүрээлэнгүүд,