Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг албан тушаалаас нь огцруулах нь барууны орнууд болон түүний холбоотнуудыг Москвагийн болзошгүй аюулаас хамгаалах цорын ганц арга зам гэж Литвийн тэргүүн дипломат мэдэгдэв.

Литвийн Гадаад хэргийн сайд Габриэлиус Ландсбергис хэлэхдээ Путины Ялалтын баярын үеэр хэлсэн үг “гайхмаар байгаагүй” ба генералууд болон бусад хүмүүсийн “гунигтай царай” нь Украины дайнд бүтэлгүйтсэний шинж тэмдэг гэж хэлжээ. Гэсэн хэдий ч “шархадсан” Путин илүү аюултай байж магадгүй бөгөөд аюулыг арилгах цорын ганц арга бол түүнийг огцруулах явдал юм гэж “AP” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр “Бидний бодож байгаагаар, одоогийн дэглэм нуран унах хүртэл түүнийг тойрсон улс орнууд тодорхой хэмжээгээр аюул дунд байсаар байх болно. Зөвхөн Путин ч биш, бүхэл бүтэн дэглэм, учир нь хэн нэгэн Путинийг сольж, ойр дотны хүрээгээ өөрчилж магадгүй ч оронд нь өөр Путин гарч ирж магадгүй юм. Тиймээс Оросын нутаг дэвсгэрээс гадуур дайн хийхийг санаархаж буй дэглэм оршин тогтносоор байгаа цагт түүнийг тойрсон улс орнууд аюулд орсоор байх болно” гэж хэлсэн байна.

Түүнчлэн Литва улс НАТО-гийн холбоотнуудын зүүн жигүүрийн бусад орнуудад үзүүлж буй дэмжлэгт сэтгэл хангалуун байгаа ч тэдэнд илүү их дэмжлэг хэрэгтэй байна гэжээ. Тэрээр хэлэхдээ Литваас гадна Балтын Эстони, Латви улсууд хамтран НАТО-г агаар болон тэнгисийн хамгаалалт нэмж нийлүүлэх, мөн нутаг дэвсгэрт нь цэргээ байнгын байршуулахыг зургадугаар сарын сүүлээр Мадридад болох эвслийн удирдагчдын уулзалтын үеэр шаардана гэжээ.

Эх сурвалж: The Guardian

#Путин,