2026 он гэхэд дэлхийн агаарын хэм аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.5 хэмээр нэмэгдэх магадлал 50 хувьтай байна гэж Дэлхийн цаг уурын байгууллага даваа гарагт мэдэгдэв.

Ийм өсөлт түр зуурынх байх боловч судлаачид дэлхийн дулаарлын ерөнхий чиг хандлагын талаар санаа зовниж байна. Сүүлийн гучин жилийн хугацаанд агаар мандалд хийн түвшин хурдацтай нэмэгдэхийн хэрээр дэлхийн агаарын хэм аажмаар нэмэгдсээр ирсэн.

2015 онд дэлхийн дундаж температур 19-р зууны дунд үе буюу аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс нэг хэмээр нэмэгдсэн бол одоогоор дэлхийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.1 хэм орчим дулаараад байна.

Мөн онд дэлхийн удирдагчид Парисын хэлэлцээрт нэгдэж, дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээсэн юм. Гэсэн ч өнөөг хүртэл дэлхийн дулаарлыг өдөөж буй хийн ялгарлыг бууруулах тал дээр амжилт олоогүй бөгөөд 2022-2026 онуудад дэлхийн агаарын хэм аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 1.1-1.7 хэмээр өндөр болох магадлал 48 орчим хувьтай байна.

Эрдэмтдийн таамагласнаар энэ зууны эцэс гэхэд дэлхийн дулаарал 3.2 хэмд хүрэх төлөвтэй байна.

ДЭМБ-ын профессор Петтери Таалас “Бид хүлэмжийн хий ялгаруулсаар байх тусам температур нэмэгдсээр байх болно. Үүний зэрэгцээ далай улам дулаан болж, хүчиллэг болж, далайн мөс, мөсөн голууд хайлж, далайн түвшин нэмэгдсээр, цаг агаар эрс тэс болно” гэж хэлэв.

Судалгаанаас үзэхэд Хойд туйлын бүс нутаг дэлхийн бусад орнуудтай харьцуулахад ойрын таван жилийн хугацаанд дулаарлын нөлөөг илүү мэдрэх магадлалтай байна. Эдгээр бүс нутагт температур олон жилийн дунджаас гурав дахин их зөрүү гарах болно гэж судлаачид хэлж байна.

Эх сурвалж: Reuters, BBC

#онцолсон, #Дэлхийн дулаарал,