АНУ, Япон, Канад, Их Британи, Герман, Франц, Итали буюу Их долоогийн Сангийн сайд болон Төв банкны ерөнхийлөгч нар Украины асуудлаар пүрэв гарагт хэлэлцээр хийсэн байна.

Хэлэлцээрийн үр дүнд сүүлд амласан 9.2 тэрбумыг оролцуулаад 2022 онд 18.4 тэрбум ам.долларын төсвийн дэмжлэгийг Украинд үзүүлэхээр тохиролцжээ.

Мөн Оростой хийж буй дайны турш Киевийн талд зогсож, шаардлагатай бол илүү ихийг хийхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Долоогийн бүлэг Европын комиссын Украинд есөн тэрбум еврогийн зээл олгох саналыг сайшааж, Европын сэргээн босголт хөгжлийн банк болон Олон улсын санхүүгийн корпорац 3.4 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгааг тэмдэглэжээ.

G7 Summit in Koenigswinter

Үүний зэрэгцээ, пүрэв гарагт Герман Украинд нэг тэрбум евро амлаж, харин Япон Украинд үзүүлэх тусламжаа 600 сая доллар болгон хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амлав.

Оросын талаас өдөр бүр цохилт өгч байгаа хэдий ч төрийн албан хаагчдын цалин, засаг захиргаа үргэлжлүүлэн ажиллуулахын тулд сард таван тэрбум доллар шаардлагатай гэж Украин тооцоолсон байна.

Түүнчлэн Еврокомисс Украинд дайны дараах сэргээн босголтын зардалд зориулж тодорхойгүй хэмжээний буцалтгүй тусламж, зээлийн сан байгуулахыг лхагва гарагт санал болгоод байгаа.

Эдийн засагчдын тооцоолсноор Украиныг сэргээн босгох зардал мөргөлдөөний үргэлжлэх хугацаа, сүйрлийн цар хүрээнээс хамаарч 524 тэрбум доллароос 2.09 их наяд долларын хооронд хэлбэлзэхээр байна.

ЕХ энэ хэмжээний мөнгийг шинэ хамтарсан зээлийн сан төдийгүй Оросын царцаасан хөрөнгийг санхүүгийн эх үүсвэр болгон хураан авах талаар хэлэлцэж байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Их долоо, #Украины дайн,