“Monkeypox” буюу сармагчны цэцэг өвчний тохиолдол Испани, Португали, Их Британи зэрэг Европын хэд хэдэн орон болон АНУ-д батлагдсаны дараа Канад улсад 13 сэжигтэй тохиолдлыг шалгаж байгааг эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэв.
Мөн хамгийн сүүлд Франц, Итали, Шведэд сэжигтэй тохиолдлууд нэмж бүртгэгдсэн байна.
Сармагчны цэцэг өвчин нь Төв болон Баруун Африкийн алслагдсан хэсэгт хамгийн түгээмэл тохиолддог.
Энэ нь хөнгөн хэлбэрийн вируст халдварт өвчин бөгөөд ихэнх хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор эдгэрдэг гэж Их Британийн Үндэсний эрүүл мэндийн алба мэдээлэв. Мөн вирус нь хүн хооронд амархан тархдаггүй учраас олон нийтэд үзүүлэх эрсдэл маш бага гэж үзэж байна.
Дэгдэлтийн анхны тохиолдол Их Британид бүртгэгдэж, одоогоор Португалид 14, Их Британид ес, Испанид долоо, Канадад хоёр, Америк, Швед, Итали, Бельги, Австрали улсуудад тус тус нэг тохиолдол батлагдаад байна.
Эдгээрийн эх үүсвэр хараахан батлагдаагүй байгаа ч орон нутгаас халдварласан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага таамаглаж байгаа аж.
Мөн Испанид 29, Канадад 15 сэжигтэй тохиолдлыг шалгаж байна.
Хэдийгээр Европт сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин батлагдаагүй ч Испанийн эрүүл мэндийн байгууллагууд дэгдэлтийг хяналтандаа авахын тулд олон мянган цэцэг өвчний вакцин худалдаж авчээ. Сармагчны цэцэг нь салхин цэцэгтэй ижил төрлийн вирус юм.
Мөн салхин цэцэг өвчнийг эмчлэхэд зориулж боловсруулсан вирусийн эсрэг эмийг сармагчны цэцэг өвчнийг эмчлэхэд ашиглаж болдог байна.
Уг өвчнөөр өвчилсөн хүн, амьтны гэмтсэн арьс салст, биеийн шингэн эдэд хүрэх, агаар дусалд өртөх эсвэл вирусээр бохирдсон материалаар дамжин хүнд халдварладаг бөгөөд ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн булчирхайн зангилаа, хавагнах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна.
Эх сурвалж: BBC

#АНУ, #европ, #Канад, #Сармагчны цэцэг өвчин,