Ираны Хувьсгалт Гвардын хурандаа Тегеран хотод буудуулж амиа алджээ. Мотоцикльтой хоёр зэвсэгт этгээд Саяд Ходайг гэрийнхээ гадаа машинд байхад нь таван удаа буудаж хөнөөсөн байна.

Одоогоор ням гарагт болсон халдлагын хариуцлагыг ямар ч бүлэглэл хүлээгээгүй байгаа бөгөөд зэвсэгт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж.

Хурандаа Ходай нь Хувьсгалт Гвардын бүрэлдэхүүнд байдаг, хилийн чанадад цэргийн ажиллагаа явуулдаг элит Кудс хүчний ахлах албан тушаалтан байжээ. АНУ энэ хүчийг террорист байгууллагуудыг дэмжиж, Ойрх Дорнод халдлага үйлдсэн гэж буруутгадаг байна.

Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Саид Хатибзаде хурандааг Ираны дайснууд буюу АНУ болон түүний холбоотнуудын террорист төлөөлөгчид хөнөөсөн гэж мэдэгджээ. Мөн Ираны эрх баригчид өндөр түвшний аллагын ард Израиль байж магадгүй гэж таамаглаж байгаа аж.

Аллагын тухай мэдээтэй зэрэгцэн Хувьсгалт Гвард Израилийн тагнуулын сүлжээг илрүүлж, баривчилсан тухай Ираны төрийн телевиз мэдээлсэн байна.

Colonel Sayad Khodai

Ходай бол сүүлийн жилүүдэд алагдсан Кудс хүчний хоёр дахь өндөр дээд албан тушаалтан юм.

2020 онд Ираны цэргийн хамгийн хүчирхэг командлагч генерал Касем Солеймани Иракт АНУ-ын агаарын цохилтод өртөж амь үрэгдсэн. Тэрээр Кудс хүчний даргаар ажиллаж байхдаа Ойрх Дорнод дахь Ираны цэргийн ажиллагааг удирдаж байсан бөгөөд түүний үхэл Вашингтон, Тегеран хоёрын хоорондын хурцадмал байдлыг улам хурцатгасан юм.

Мөн онд цөмийн эрдэмтэн Мохсен Фахризадег Тегеранд алсын удирдлагатай зэвсэг ашиглан буудан хороожээ. Фахризаде Ираны цөмийн хөтөлбөрт чухал үүрэг гүйцэтгэсэн маш чухал хүн байсан тул үргэлж хэд хэдэн бие хамгаалагчид дагалддаг байв. Иран түүний аллагад Израилийг буруутгадаг байна.

Эх сурвалж: BBC

#Иран Улс, #Ираны Хувьсгалт Гвардын хурандаа,