Дэлхийн банкны тэргүүн Дэвид Малпасс лхагва гарагт болсон АНУ-ын Худалдааны танхимаас зохион байгуулсан бизнесийн арга хэмжээн дээр Орос Украинд түрэмгийлснээр хүнс, эрчим хүч, бордооны үнэ өсөж, улмаар дэлхийн эдийн засгийн хямралыг үүсгэж болзошгүйг анхаарууллаа.
Тэрээр “Дэлхийн ДНБ-ийг харвал эдийн засгийн уналтаас зайлсхийх боломж хэцүүхэн байна. Эрчим хүчний үнийг хоёр дахин нэмэгдүүлэх санаа нь эдийн засгийн уналтыг өөрөө эхлүүлэхэд хангалттай” гэж хэлэв.
Малпасс барууны орнууд Оросын эрчим хүчний хараат байдлаа бууруулахаар төлөвлөж байгаа ч Европын олон орон газрын тос, байгалийн хийн хувьд Оросоос хэт хамааралтай хэвээр байгааг онцлов.
Оросын зүгээс байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоох алхам нь бүс нутгийн хэмжээнд “их хэмжээний удаашрал” үүсгэж болзошгүй гэж мэдэгджээ.
Тэрээр эрчим хүчний үнэ өндөр байгаа нь Европ дахь хамгийн том эдийн засагтай, дэлхийн дөрөв дэх том эдийн засагтай Германд хэдийнээ дарамт болж байгааг тэмдэглэсэн байна.
Хөгжиж буй орнууд ч бордоо, хүнс, эрчим хүчний хомсдолд өртөж байгааг анхааруулав.
Мөн Малпасс Хятадын зарим томоохон хотууд, тэр дундаа санхүү, үйлдвэрлэл, тээвэр ложистикийн төв Шанхай хотын хөл хориотой холбоотой санаа зовнилоо илэрхийлээд, дэлхий дахины эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсээр байгааг дурджээ.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #Дэлхийн Банк,