Хойд Солонгос баллистик пуужин (ICBM) харвасантай холбогдуулан пүрэв гарагт НҮБ-аас нэмэлт хориг арга хэмжээ авахаар санал хураалт явуулсан ч Хятад, Орос улс дэмжилгүй хориг тавьжээ.

Зөвлөлийн үлдсэн 13 гишүүн бүгд Хойд Солонгост тамхи, газрын тос экспортлохыг хориглох тухай АНУ-ын боловсруулсан тогтоолын төслийг дэмжсэн байна. Түүнчлэн Хойд Солонгостой холбоотой гэж үздэг “Лазарус” хакерын бүлэглэлийг хар жагсаалтад оруулах асуудал төсөлд багтсан байжээ.

Санал хураалтын өмнөх өдөр буюу АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Ази тивд хийсэн айлчлалаас хэдэн цагийн дараа Хойд Солонгос гурван пуужин харвасны нэг нь Аюулгүйн зөвлөлөөс хориглосон тив алгасах баллистик пуужин байсан юм.

НҮБ-д суугаа АНУ-ын Элчин сайд Линда Томас-Гринфилд санал хураалтын үр дүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд “Дэлхий нийтэд БНАСАУ (Хойд Солонгос)-ын тодорхой бөгөөд өнөөгийн аюул нүүрлээд байна. Гэвч зөвлөлийн даруу, чимээгүй байдал нь аюул заналхийллийг арилгасангүй, багасгасангүй. Харин БНАСАУ-ыг зоригжуулсан явдал боллоо” гэж зөвлөлд хэлжээ.

АНУ-ын засгийн газар Хойд Солонгосыг энэ онд зургаан удаа “ICBM” хөөргөсөн ба цөмийн туршилт хийхээр идэвхтэй бэлтгэж байна гэж дүгнэснийг тэрээр зөвлөлд мэдэгдсэн байна.

Сүүлийн 16 жилийн хугацаанд Аюулгүйн Зөвлөл Пхеньяны цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрийн санхүүжилтийг зогсоохын тулд хориг арга хэмжээг тогтвортой бөгөөд санал нэгтэй нэмэгдүүлсээр ирсэн ба хамгийн сүүлд 2017 онд Пхеньяны эсрэг хориг арга хэмжээг чангатгажээ. Түүнээс хойш Хятад, Орос улсууд хүмүүнлэгийн үндэслэлээр хориг арга хэмжээг зөөлрүүлэхийг хичээсээр ирсэн юм.

НҮБ-д суугаа Оросын Элчин сайд Василий Небензиа Хойд Солонгосын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах нь мухардмал байдалд хүргэх бөгөөд Пхеньяны эсрэг тавьсан хориг арга хэмжээг цаашид чангатгах нь үр дүнгүй, хүнлэг бус гэж зөвлөлд мэдэгджээ.

Хятадаас НҮБ-д суугаа Элчин сайд Жан Жүн хэлэхдээ Хойд Солонгосын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах нь тус болохгүй бөгөөд зөвхөн сөрөг үр дагавар авчирч, сөргөлдөөнийг хурцатгах болно гэж мэдэгдэв. Мөн өнөөгийн нөхцөл байдалд АНУ-ыг буруутгасан байна.

Дүрмийн дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблей хоёр долоо хоногийн хугацаанд дахин Хойд Солонгосын асуудлаар хэлэлцэх юм.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #бнасау, #БНХАУ, #нүб, #ОХУ,