Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Оросын эрчим хүчний хангамжийг үе шаттайгаар зогсоох Европын холбооны хүчин чармайлтын эсрэгээр Оростой байгалийн хий нийлүүлэх гурван жилийн хугацаатай гэрээ байгуулахаар тохиролцсоноо мэдэгдлээ.
Сербийн ерөнхийлөгч "Бидний хувьд маш ашигтай, байгалийн хийн нийлүүлэх гурван жилийн тохиролцоонд хүрсэн" гэдгээ ням гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Оросын талыг дэмжигч хэт үндсэрхэг үзэлтэн Вучич Сербийг Европын холбооны гишүүн болгохыг хүсдэг ч сүүлийн жилүүдийг эртний холбоотон Оростой харилцаагаа бэхжүүлэхэд зарцуулсан гэж мэдэгджээ. Мөн тэрээр Оросын Украин дахь түрэмгийллийг илт буруушаахаас татгалзсан бөгөөд Серби улс Москвагийн эсрэг тавьсан барууны хоригт нэгдээгүй юм.
Орос улс Сербитэй гэрээ байгуулахаар тохиролцохоос өмнө буюу энэ сарын эхээр ЕХ-ны гишүүн Финланд, Польш, Болгарт нийлүүлэх байгалийн хийн экспортоо зогсоосон билээ.
Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров зургадугаар сарын эхээр Белградад хийх айлчлалын үеэр байгалийн хийн гэрээнд гарын үсэг зурах магадлалтай байна.
Вучичийн 10 жилийн засаглал, Кремлийн талаарх цуцалтгүй суртал ухуулгын дор Серби улс аажмаар Оростой нэгдэх тал руу ханджээ. Санал асуулгаас харвал тус улсын хүн амын дийлэнх нь ЕХ-ноос илүүтэй Орос улстай ямар нэгэн холбоонд нэгдэхийг илүүд үзэж байна.
Энэ үеэр, ЕХ бүхэлдээ Оросын эрчим хүчний хэрэглээг яаравчлан бууруулж байгаа бөгөөд даваа гарагт эхлэх удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр цаашид хийх алхмуудын талаар ярилцаж, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн үгийг сонсохоор төлөвлөж байна.
Хэрэв ЕХ гишүүн орнуудаар нь дамжин өнгөрөх Оросын нийлүүлэлтийг зогсоох шийдвэр гаргавал Серби Оросын хийг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна.
2008 онд Серби улс байгалийн хий, газрын тосны салбараа Оросын компаниудын гарт өгсөн бөгөөд “Газпром нефть” болон “Газпром” нь тус улсын цорын ганц газрын тосны компанийн дийлэнх хувийг эзэмшдэг бол “Газпром” нь тус улсын цорын ганц хий хадгалах байгууламжийн дийлэнх хувьцааг эзэмшдэг байна.
Эх сурвалж: Al Jazeera

#ОХУ, #серби, #Украины дайн,