Хойд Солонгос ням гарагт найман баллистик пуужин харвасны хариуд АНУ болон Өмнөд Солонгос улс даваа гарагт ижил тооны пуужин далай руу харвасан гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны албаны хүн мэдэгдэв.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Хойд Солонгосын эсрэг хатуу байр суурь баримтлахаа мэдэгдэж, өнгөрсөн сард Сөүлд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилт хийх, мөн АНУ-ын зэвсгийг байршуулах зэргээр урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сайжруулахаар тохиролцсон билээ.
“Yonhap” агентлагийн мэдээлснээр хамтарсан сургуулилтын хүрээнд Өмнөд Солонгос, АНУ-ын арми өглөөний 4:45 цагаас эхлэн 10 минутын хугацаанд найман пуужин харвасан байна.
Мөн даваа гарагт Ерөнхийлөгч Юн Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрүүд “бүс нутгийн болон дэлхийн энх тайвныг заналхийлэх” хэмжээнд хүрсэн гэж мэдэгдээд цаашдын аливаа өдөөн хатгалгад “хатуу хариу өгнө” гэж мэдэгджээ.
Хамтарсан сургуулилтад АНУ-ын арми нэг пуужин, Өмнөд Солонгосын арми долоон пуужин харвасан гэж Солонгос дахь АНУ-ын армийн мэдэгдэлд дурдав.
АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгч “Ronald Reagan” Филиппиний тэнгист Өмнөд Солонгостой гурван өдрийн тэнгисийн цэргийн сургуулилт хийж дууссаны дараа буюу ням гарагт Хойд Солонгос зүүн эргийн ус руу 35 минутын хугацаанд дөрвөн өөр цэгээс ойрын тусгалтай найман баллистик пуужин харвасан юм.
Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #АНУ, #бнасау, #БНсу, #пуужин,