Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналыг Казахстаны сонгогчид дэмжсэн тухай тус улсын Сонгуулийн төв хороо даваа гарагт мэдэгдлээ.
Токаев Үндсэн хуулийн шинэчлэлийг тус улсад нийгмийн шинэ гэрээ байгуулах үндэс болгон дэвшүүлсэн бол шинжээчид энэ санал хураалтыг түүний хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдох кампанит ажлын нэг хэсэг гэж дүгнэж байна.
Ням гарагт болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 77.18 хувь нь шийдвэр гаргах төвлөрлийг сааруулж, удирдагч асан Нурсултан Назарбаевыг “үндэсний удирдагч” статусаас нь хасах нэмэлт өөрчлөлтийг дэмжсэн байна. Сонгуулийн ирц 68.06 хувьтай байжээ.
Токаев өнгөрсөн нэгдүгээр сард тус улсад болсон үймээн самууны үеэр төрийн эргэлт хийх оролдлогыг зогсоож, өөрийн ивээн тэтгэгч асан Назарбаев болон түүний төрөл төрөгсдийг төрийн албаны чухал суудлаас нь чөлөөлснийхөө дараа үндсэн Хуулийн шинэчлэлийн багцыг санал болгосон юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557